Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа | News.MN

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сараар цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний биеийн байдал муудаж улмаар дотуур цус алдах эрсдэлтэй байгаа талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл түүний өмгөөлөгч нарын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан юм байна.

Энэ хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг өнөөдөр /2019.06.11/ хянан хэлэлцсэн ч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Тодруулбал, яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзлаа хэмээн тус дүүргийн шүүхээс мэдээлэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-06-11 182.211.206.108

Shuuh mash zuv shid gargasn baina .shorond uhsen ch bno muruuruu ajlaa higeed yvsan bol im yum bolohgvi l baisan hariutslagaa uureh l heregtei .hamsaatan Enkhbold Badamjunai tsaana nb bas nuuts ezen nb. baij l l taaraa .ug nb mongolin altni uurhain nuuts boss nb beejingin elchin baisan Amarsanaa gej hun baisan ehner Enkhtsetseg nb buh sanhuug baridag baisan .ene met humuus tsaana nb bhgvi gehig vgvisgehgvi dee

Avatar

Зочин 2019-06-11 66.181.187.86

Шоронд хүн үхчих кий.

Avatar

Зочин 2019-06-11 112.72.11.119

Hulgaichuud hulgailsan horongoo manj noirgui honsoor baigaad obchnii uur boltson Batuul bna usee tsaital shanalsaar baigaad tsal buural ustei boltson kk ednees eruul hun garahguiee bugd uhdel boltloo hulgai luibar hiitsen Absandaa abaad orhiim bhdaa ter ih gazar .ed horongo barilga baishinga kk shunaltai muu huur bolson sdakuud

Avatar

ЗОЧИН 2019-06-11 202.126.89.160

ХУЛГАЙЧ , ЛУЙВАРЧИД БҮГД Л ҮХДЭЛҮҮД БОЛДОГ ШҮҮ ДЭЭ !!! ХӨӨРХИЙ ИЙМ БАЙСАН ЮМ БОЛ МӨРӨӨРӨӨ ЯВАХГҮЙ , ТАРВАГАТАЙ НИЙЛСЭН ЮМ БЭЭ !!!

Avatar

зочин 2019-06-11 202.21.117.2

Оросоос хувьцаа худалдаж авсан хүний буруу биш байх аа

Avatar

зочин 2019-06-11 202.21.117.2

Хувьцаа худалдаж авсан хүний буруу биш байх аа

Avatar

Зочин 2019-06-11 175.38.211.239

Харах царайны эвгүй нөхөр… Ер нь боловсрол муутай, рекэт байрын нохдууд Монголд олигтой явна даа…

Avatar

Зочин 2019-06-11 202.179.11.230

үйлийн үр

Avatar

mgl 2019-06-11 202.179.11.230

uiliin uree edlehees uur argagui. unuudur l mungiig yamarch hamaagui argaar olj baival bolno gej boddog aharhan bodoltoi ulsuud mash ikh bolj dee.

Avatar

болдоо 2019-06-11 202.126.88.205

зөв ш дээ…. хулгайчийг бушуухан ялыг нь өгөөд явуулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж