Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сараар цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний биеийн байдал муудаж улмаар дотуур цус алдах эрсдэлтэй байгаа талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл түүний өмгөөлөгч нарын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан юм байна.

Энэ хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг өнөөдөр /2019.06.11/ хянан хэлэлцсэн ч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Тодруулбал, яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзлаа хэмээн тус дүүргийн шүүхээс мэдээлэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж