Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 12-ны баярууд

Африкийн Гавон улс шинэчлэлийн баяраа (эрх баригч нам байгуулагдсаны ой, 1967) тэмдэглэдэг. Энэ намын төлөөлөгч Омар Банго 1967 оноос хойш засгийн эрх барьж байна.

Габоны эрэг орчимд мод боловсруулж, нефть олборлож байдаг

Дэлхийн банк энэ орныг ядуу орнуудын тоонд оруулдаггүй, хүн амын дундаж орлогын төвшинтэй гэж тооцдог хар тивийн цорын ганц улс юм. Габоны эдийн засаг нь нефть олборлолт, ой бэлтгэл (энэ салбар нь Алс Дорнодын орнуудын ой модны эрэлтээс хамаардаг), марганцийн баян ордын ашиглалт (энэ металлын нийлүүлэлтээр дэлхийд гарав дах нь) гэсэн гурван тулгын чулуун дээр тогтдог.

Мод суулгах хаврын баярын өдрийн (Arbor Day) албан ёсны баярыг Хятад, Тайванид тэмдэглэдэг. Цуут хувьсгалч Сунь Ят-сены (Sun Yat-sen) нас барсан энэ өдөр улс орон даяар мод, зүлэг суулгах олон нийтийн арга хэмжээ жил бүр хийгддэг. Сунь Ят-сен тухайн цагтаа энэ санаачлагыг гаргасан ба өдгөө уг арга хэмжээнд нь улс орны удирдлага нь хүртэл оролцдог. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулгын 1981 оны дөрвдүгээр чуулганаас бүх ард түмний мод суулгах сайн дурын кампанийг явуулах Resolution on the unfolding of a nationwide voluntary tree-planting campaign) шийдвэр гаргаж уг өдрийг тогтоож өгчээ. Уг тогтоолд 11-60 насны чадал бүхий иргэн бүр жилдээ 3-5 мод суулган арчлан тордох ёстой гэснээс бөгөөд хэрэв ямар нэгэн шалтгаанаар мод суулгаж чадаагүй бол түүнтэй таарах хэмжээний үр суулгалт, ургасан мод цэцэрлэгийн арчилгааг хийхийг зааж өгчээ.
Мод суулгах өдрийн эхлэл нь Америкийн Небраска хотоос гаралтай. 1872 онд нэртэй улстөрч, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайд Стерлинг Мортон (Julius Sterling Morton, 1832–1902). мод суулгах өдрийг тогтоосон шийдьвэр гаргаж байлаа. Өдгөө Мод суулгах өдрийн зарим орнуудад янз бүрийн улиралд тэмдэглэдэг.

Өдрийн ишлэл

“Оросын хувьсгалын өнөөгийн хямралын үеэр Петроград нийслэл байх  нөхцөл эрс хувирлаа. Үүнээс үүдэн заагдсан нөхцөл өөрчлөгдөх хүртэл Зөвлөлт социалист Орос улсын нийслэлийг түр хугацаагаар Петроградаас Москвад шилжүүлэхээр их хурал шийдлээ”
 (Бүх Оросын зөвлөлүүдийн IV онц их хурал, Всероссийского съезда Советов)

1918 оны гуравдугаар сарын 12-ноос Зөвлөлтийн Засгийн газар Москвад ажлаа эхэлсэн ба тэр цагаас хойш Оросын Засгийн газар “түр хугацаагаар Москвад байрлаж байна.

Өөр ишлэл: “Манай төв засаглөалын петроградын үе дуусч байна. Москва бидэнд юу хэлэх бол?”

Үйл явдал

1365 он. Австрийн герцог, Үндэслэгч чимэгтэй IV Рудольф (1339–1365) Венийн их сургуулийг тахал өвчнөөр өөд болохынхоо өмнөхөн үндэслэн байгуулжээ. Немц хэлтэй эртний их сургуулиудын нэг анхны оюутнуудаа 1348 онд хүлээн авсан Прагийн Карловын их сургуулийн дараа Европдоо хоёр дахь нь юм. Венийн их сургууль 1384 онд хотын хэрмийн дэргэдэх сүмийн хуучин барилгаас Венийн цэцэрлэгт гудамжны тойрогт шинээр баригдсан байрандаа нүүн орсон байна. Янз бүрийн хугацаанд Венийн их сургуульд Нобелийн найман шагналтан хичээл зааж, тэнд генетикийг үндэслэгч Грегор Мендель (1822–1884), социалист Карл Каутский (1854–1938) ба хөгжмийн зохиолч Густав Малер (1860–1911) нарын нэртэй хүмүүс суралцаж байлаа.

1832 он. Бүжгин жүжгийн шүтэн бишрэгчид нийтийн бүжгийн амархан хийсч байдаг нисгэн гэрэлдтэг даавуун даашинзийн театрын хувилбар болох балетын олон давхар, сэвсгэр “пачка” гэх банзлыг анх удаагаа үзлээ.Шинэ гоёлыг Францын загвар зохион бүтээгч, зураач Эжен Ламигийн (1800–1890), зургаар хийжээ. Хөгжим, бүжгийн хаантны академид (ирээдүйн Парисийн дуурь) Жан Шнейцхофферын (1785–1852) «Сильфида»бүжгин жүжгийн анхны тоглолт дээр шинэ хувцастайгаар Мария Тальони (1804–1884) “агаарын охины” дүрд бижиглэжээ. Италийн тэр бүжигчин эмэгтэй сонгодог бүжгийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн хүн юм.

1863 он. Геохими ба биогеохими, радиогеологийг үндэслэгч, Зөвлөлтийн гайхамшигт эрдэмтэн байгаль судлаач Владимир Иванович Вернадский эдийн засгийн ухааны профессорын гэр бүлд төржээ. Дээд зэргийн мэргэжлийн ур чадвар ба түүний онол парктикийн ажлын шаардлага нь эрдэмтэнг Сталины харигслалаас аварчээ. 1935 онд түүнийг эмчлүүлэхээр Европ очихыг зөвшөөрсөн ба тэнд охин Нинатайгаа тааралдаж байлаа. Хүү Георгий нь Америкт байсан  аж. Эхнэрийн хамт 56 жил амьдраад, эхнэрээ нас барснаас хоёр жилийн дараа Вернадский 1945 оны нэгдүгээр сарын 6-нд тархинд нь цус харван нас баржээ.

1930 он. Махатма (Дэлгэр сэтгэлт) нэрээр илүү алдартай, Энэтхэгийн лидер Мохандас Карамчанд Ганди (1869–1948) Британийн колонийн засаг захиргаанд захирагдахгүй иргэний хөдөлгөөнийг эхлүүлэв. Өөрийн 78 хамтран зүтгэгч нарын хамт тэрээр “Давсны аян” гэх  ажиллагааг хийн Энэтхэгийн өмнө хэсэг  рүү аянаа эхэлсэн байна. Дөрөвдүгээр сарын 6-нд тэрээр цугларсан олны өмнө давс ялгаруулах бэлгэдлийн чанартай арга хэмжээг хийн Британийн давсны үйлдвэрлэлд тогтоосон монополи эрхийг санаатайгаар зөрчсөн үйлдэл хийлээ. Тэр өдрөөс эхлэн Энэтхэг даяар давсыг дур мэдэн боловсруулах болсон ба бусад үйл ажиллагааны хуулийн хоригуудад тэр нь нэвтэрч эхэлжээ.

1940 он. Зөвлөлтийн яруу найрагч Твардовскийн “алдартай биш” гэж нэрлэсэн 105 хоногийн зөвлөлт-финляндын дайн төгссөн баримт бичигт Москва хотноо гарын үсэг зуржээ.

Зөвлөлт-Финляндын дайны хохирогчдод зориулсан хөшөө

Шинэ гэрээгээр хоёр орны хилийг Финляндын гүн рүү 150 км-ээр оруулан тогтоож, Карелийн хүзүүвч Выборг хотын хамт Зөвлөлтөд хамрагдах болов. Өөрийн газар нутгийн 10 хувийг алдсан Финлянд армиа тарааж, өмнөд хөршдөө харш цэргийн эвсэл холбоонд орохгүй байх үүрэг авсан байна. Гэвч тэр нь харин бүтээгүй. Зөвлөлтийн энэ амжилт нь асар их үнээр бүтсэн юм. Оросууд хэдэн зуун мянган хүнээ алдаж, шархдуулан хөлдөөсөн байв. Улаан армийн нэр хүнд ихээхэн унасан ба тэр нь Гитлерт Зөвлөлтийн эсрэг цахилгаан дайны төлөвлөгөө боловсруулахыг өдөөж өгсөн байна.

1968 он. Маврикийн арал Британиас тусгаар тогтнолоо авлаа. Мадагаскарын арлаа зүүн тийш Энэтхэгийн далайд 800 км-т орших Маврики хориод жижиг арлынхаа хамт Англиас тусгаар тогтнолоо аваад Британийн хамтын нийгэмлэгийн гишүүн хэвээр үлдэв. Хүн ам нь сая гаруй ба энэтхэг, африк, цус холилдсон креолууд ба хэдэн мянган францчуудаас бүрэлддэг. Үүнээс 24 жилийн дараа энэ өдөр Маврики улс байгуулагджээ. Португаличууд уг арлыг XVI зуунд нээсэн юм. Тэгэхд аралд хүн амьдардаггүй байв. Дараа нь арлыг голландчууд, франц, англичууд эзлэж байлаа. Орчин үеийн Маврикийн эдийн засгийн үндэс нь сахарын нишингийн тариалан мөн офшорын ба банкны бизнес. Энэ улс Африкийн хамгийн цэцэглэж байгаа орнуудын нэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж