Фото: Daniel Ochoa de Olza / AP
Испанийн зохиолч Мигель де Сервантесийн шарлын үлдэгдлийг Мадрид хотод албан ёсоор нутаглуулах ёслол зургадугаар сарын 11-нд болсон тухай Associated Press дамжуулав. Тринитарийн бүлгэмийн эмэгтэйчүүдийн хийдийн сүмд түүний шарилыг бунхалсан сууринд босгосон хөшөөнд цэцэг өргөх ёслол хийжээ.
Зохиолч Испанийн цэргийн албанд байсан учир шарилыг цэргийн хүндэтгэлтэйгээр нутаглуулж түүнд нь Мадридын мэр Ана Ботелья оролцов.
Сервантес ба түүний эхнэр Каталина де Салазарынх байж болох хоёр араг ясны үлдэгдлийг археологичид 2015 оны гуравдугаар сард тэр хийдээс олжээ. Эхлээд Сервантесийн оршуулга тодорхой байсан бөгөөд сүмийн засварын дараа 1673 онд булш нь алга болжээ. Эрэл хайгуул бараг жил үргэлжилсэн юм.
Хэдийгээр хоёр араг яс муу хадгалагдан үлдсэн ч Сервантесийн цэргийн алба хааж байхдаа авсан шарх, нас барах үедээ дөнгөж зургаан шүдтэй үлдсэн гэх зэргийн ул мөр шарилын үлдэгдэл нь зохиогч ба түүний эхнэрийнх гэж тогтоох боломжийг эрдэмтдэд өгсөн байна.
“Авхаалжтай идальго Дон Кихот Ламанчский” (Европын уран зохиолын чухал бүтээл) романыг бүтээгч Мигель де Сервантес Сааведра 1616 оны дөрөвдүгээр сарын 22-нд Мадрид хотноо нас баржээ. Энэ жилд “Дон Кихот” романы хоёрдугаар хэсгийг хэвлүүлсний 400 жилийн ойг тэмдэглэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР