АНУ болон Хятад улсын хооронд худалдааны дайн дэгдээд нэг жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд хоёр улс хэд хэдэн удаа яриа хэлэлцээ хийж, маргааныг дуусгахыг оролдсон боловч харамсалтай нь өдийг хүртэл байдал улам дордсоор л байна. Харилцан бие биедээ өндөр татвар ногдуулж, хэн хэн нь бууж өгөх бодолгүй байгаа юм.
Энэ сарын сүүлээр Японы нийслэл Токио хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд дээрх асуудлаар хэлэлцэх төлөвтэй байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.06.10/ “CNBC” сувагт ярилцлага өгөхдөө Хятадын дарга Ши Жиньпинийг Их 20-ын уулзалтын үеэр өөртэй нь зөвшилцөлд хүрэхгүй бол дахин $300 тэрбумын дүнтэй бараанд нь импортын татвар оногдуулахад бэлэн байна гэж хэлжээ. АНУ-ын талаас ХЯтад улсыг худалдааны маргааныг дуусгахын тулд идэвхтэй алхам хийхгүй байна гэж шүүмжилсээр ирсэн. Мөн Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн гадаад худалдааны алдагдлаа бууруулж, харилцан ашигтай худалдаа хийх нөхцлийг Хятадад төдийгүй бусад холбоотон орнууддаа ч тавьж байгаа юм.
Эх сурвалж: www.aljazeera.com
Холбоотой мэдээ