Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг прокурорын болон цагдаагийн байгууллагууд дотооддоо дүгнээд явж байна | News.MN

Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг прокурорын болон цагдаагийн байгууллагууд дотооддоо дүгнээд явж байна

Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг прокурорын болон цагдаагийн байгууллагууд дотооддоо дүгнээд явж байна

Зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын зөвлөгөөн анх удаа боллоо. 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль  мөрдөгдөж эхэлснээр Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагын ачаалал эрс нэмэгдсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд Прокурорын байгууллага Цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.ЧИНБАТ-тай ярилцлаа.


 Зөрчлийн тухай хууль батлагдан гараад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдаж гараад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хэрэгжих явцад уялдаа холбоог сайжруулах, зарим зүйлсийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хууль эрх зүйн хувьд тулгарч болох асуудлууд тулгараад явж байна. Үүнийг цагдаа, прокурор, шүүх гээд шат шатны байгууллагууд дотооддоо дүгнээд явж байна.

Цагдаагийн байгууллагууд зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг томоохон субъектийн нэг. Зөрчлийн тухай хуульд заасан 214 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэдэг. Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа зөрчлийн хэргийн 97 хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэж байна. Прокурорын байгууллага болон шүүх зэрэг байгууллагууд Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан зохион байгуулалтын болон бүтцийн өөрчлөлт хийсэн ба прокуророос мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага боловсруулах зэрэг олон ажлыг тасралтгүй хамтран зохион байгуулж ирсэн.

-Зөрчлийн тухай хууль иргэдийн амьдралтай салшгүй холбоотой, хамгийн ойр хууль ч гэж болно. Уг хуульд заасан 214 төрлийн зөрчлийн хэргээс иргэдийн дунд хамгийн ихээр гарах болсон зөрчлийн хэрэг юу вэ?

-Зөрчлийн тухай хууль бол хуучнаар Захиргааны хариуцлагын тухай хууль. Уг хуулийн зорилго нь улс орны хэмжээнд нийгмийн дэг журмыг тогтоох, хэв журмын зөрчил, иргэдийн эрх чөлөөг баталгааг дээшлүүлэх, амар тайван амгалан байдлыг хангах хамгийн гол түлхэц үзүүлэх суурь хуулиудын нэг. Зөрчлийн хуульд заасан хамгийн түгээмэл гарах болсон хэргүүдээс дурдвал иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлүүд болох танхайрах төрлийн зөрчлүүд, хулгайлах зөрчлүүд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлүүд гээд дийлэнхдээ бусдын эрүүл мэндэд халдах, хүч хэрэглэсэн шинжтэй зөрчлүүд гарч байна. Үүнээс хулгайлах зөрчлийн хэрэг буурахгүй байна. Энэ зөрчлийн хэргийн илрүүлэлт орон нутагт 50 орчим хувь, нийслэлд 20 орчим хувьтай байна. Үүнийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа.

2019 оны эхний 5 сарын байдлаар 56 гүтгэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, 23 холбогдогч этгээдэд 41 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээнүүдийг оногдуулж шийдвэрлэсэн.

-Гүтгэх зөрчлийн хэрэг ч олон нийтийн сүлжээгээр их гарах боллоо. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг муутайгаас зөрчлийн хэрэгт холбогдох нь түгээмэл байна уу?

-Хүний нэр төр, алдар хүнд нь үндсэн хуулиар олгогдсон үнэт зүйлийн нэг. Хувь хүн өөрийн итгэл үнэмшилтэй байдаг, нэр төртэй байдаг гэтэл энэ хил хязгаарыг давж гутаан доромжилж, худал мэдээллүүдийг олон нийтийн сүлжээ ашиглан тараадаг байдал ихээхэн гарах болсон. Хамгийн сүүлчийн тоо баримтаас харахад 2019 оны эхний 5 сарын байдлаар 56 гүтгэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан байна. 23 холбогдогч этгээдэд 41 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээнүүдийг оногдуулж шийдвэрлэсэн. Бусдын нэр хүндийг гутаан доромжлох, худал мэдээллүүдийг нийтийн сүлжээнд тараадаг энэ үйлдэл ямар хор уршигтай вэ гэхээр бодит хүчирхийлэл бий болгох, залуу үеийг хүчирхийлэлд уриалан дуудах, бусдын нэр хүндийг хүндэтгэдэггүй болгох, цаашлаад гэмт хэрэгт холбогдох зэрэг олон асуудлыг араасаа дагуулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Эх сурвалж: ПРОКУРОРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж