“Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт эхэллээ | News.MN

“Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт эхэллээ

“Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт эхэллээ

“Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт, семинар НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд эхэллээ.

Сургалтад БОАЖЯ, БХЯ, ГХЯ, ХЗДХЯ, ХНХЯ, БХБЯ, ЗТХЯ, УУХҮЯ, ЭМЯ, ЭХЯ, Сангийн яам, ОБЕГ, НОБГ, МХЕГ, ХХМТЕГ, НҮБ, МУЗН, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн болон орон нутгийн зөвлөлийн 90 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман, Монгол Улсын Шадар Сайдын зөвлөх С.Янжинсүрэн нар оролцлоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөө батлан ажиллаж байгаа нь гамшгийн эрсдэлийн менежментийн тогтолцоонд шилжсэн томоохон алхам болж байна. Энэ хугацаанд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажлын албанаас Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Ховд зэрэг аймгуудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж, гамшгийн өндөр эрсдэл бүхий дэд бүтэц, барилга байгууламж, нутаг дэвсгэрийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж ажилласан байна. Өнөөдөр та бидний зохион байгуулж буй семинар нь Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн ач холбогдлыг таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулах энэхүү тогтолцоог хэрхэн зөв оновчтой ажиллуулж, байгууллага иргэдийн оролцоо, төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд татан төвлөрүүлж, хэрэгжүүлэх талаар ойлголт мэдлэгийг олгох тухай тавьсан зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

НҮБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулж, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэл зэрэг хоорондоо уялдаатай асуудлуудыг цогцоор нь хэрэгжүүлж байна. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа цөөхөн орнуудын нэг болсонд талархалтай байна. НҮБ нь гамшгийн эрсдэлийг бууруулах, стратеги боловсруулах чадавхыг сайжруулах, хариу арга хэмжэээ авах, тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхүйц байгаль орчны менежментийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд туслахад бэлэн байна” хэмээн онцолсон юм.

Харин Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр бодлогын баримт бичиг”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газар тууштай хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалсан гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд та бүхнийг 2019, 2020 оны төсөвт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хуульд заасан санхүүжилтийг тусгаж, гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээ, тухайлбал үерийн эрсдэлтэй бүс нутагт үерийн далан барьж байгуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийг хүчитгэх, сайн дурын аврах гал унтраах хэсэг, бүлэг байгуулах зэрэг эрсдэлийг бууруулах арга хэмжээг урт хугацаанд төлөвлөн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Сургалтад оролцогчид гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр батлагдсан эрх зүй, бодлогын баримт бичиг болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч  хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоог хэрхэн хангах чиглэлээр санал, бодлоо солилцоно.

Мөн  Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн 2019-2020 онд төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэн, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг орон нутгийн түвшинд хэрхэн хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгөх юм.

Сургалт маргааш буюу энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж