Дөрвөн сайдын нүүр үзсэн Дарханы зам ашиглалтад орох уу? | News.MN

Дөрвөн сайдын нүүр үзсэн Дарханы зам ашиглалтад орох уу?

Дөрвөн сайдын нүүр үзсэн Дарханы зам ашиглалтад орох уу?

Дөрвөн сайдын нүүр үзсэн Дарханы зам ашиглалтад орох уу?

Жилийн дөрвөн улиралтай Монгол Улсад бүтээн байгуулалт хийх зуны гуравхан сарын хугацаа бий. Энэ хугацаанд  амжихын тулд цаг агаарын нөхцөлд тааруулж, төлөвлөгөөгөө гаргах ёстой. Гэхдээ цагийг нь тулгаж тендер зарладаг, тендерээс хасагдсан нь шүүхийн байгууллагад хандана, ингээд наадам, намартай золгодог “уламжлал” нэгэнтээ манайд тогтчихжээ.  Хавар эхлэх бүтээн байгуулалтын тендер, сонгон шалгаруулалтыг намар, өвөлдөө хийж,  урин цаг наашлахтай зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил эхэлж, өдийд ид өрнөж байх цаг хугацаа л даа.

Энэ жил төвийн бүсийг Улаанбаатартай холбож буй Дархан-Улаанбаатар чиглэлийн зам ашиглалтад оруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 2017 онд 244 км Дарханы замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж 2018 онд хүлээлгэн өгнө хэмээн сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн юм.

Зураг: Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын их засварын ажлын нээлт, 2017 он.

 

Анх Д.Ганбат сайдын  Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх шийдвэр гарч байсан бөгөөд түүнээс хойш гурван ч сайдын "нүүр" үзэв. Тодруулбал, Дархан-Улаанбаатарын замын ажил Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан гээд гурван сайдын гар дамжжээ.

Өнгөрсөн хугацаанд хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй цаг алдсанаас өдийд л ажил нь эхлэх гээд дуншиж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэр Засгийн газраас гарсан байдаг. Ингэхдээ тусгаарлах зурвас бүхий нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй зам болгохоор шийдвэр гарчээ. Гэхдээ энэ жил зөвхөн хоёр эгнээг ашиглалтад оруулах бөгөөд санхүүжилтийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон бөгөөд 83.8 сая ам.доллар зарцуулна. Эхний ээлжинд замын хажуугаар түр зам байгуулж, зорчих хэсгийг хааснаар замын ажил эхлэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд лав түр зам тавих ажил нь дуусаагүй байсан. Энэ долоо хоногт дуусгаад, зургадугаар сарын 17-нд үндсэн замын ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй гэж албаныхан хэлж буй. Гэхдээ л 204,6 км замыг ирэх арванхоёрдугаар сард багтаан дуусгана гэдэг нь эргэлзээтэй байна. Ялангуяа цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч бүтээн байгуулалт өрнөж, зогсдог гэнэтийн хүчин зүйлтэй, дээрээс нь бүтээн байгуулалтад залхуу, хойрго ханддаг монголчуудын хувьд бол бүр ч эргэлзмээр. Ядаж байхад энэ жил олон жилийн дунджаас илүү бороо орох төлөв гарсныг Цаг уур орчны шинжилгээний газраас сануулаад байхад шүү дээ.

Улаанбаатар -Дархан чиглэлийн замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-аас хааж, барих ажлыг эхлүүлээд ирэх арванхоёрдугаар сарын 25-нд нээхээр төлөвлөсөн.

Хамгийн сүүлийн мэдээллээр таван компани замыг хуваан авч,  түр зам тавьж байгаа бөгөөд зургадугаар сарын 17-ны өдөр албан ёсоор хоёр эгнээ бүхий замын  ажлаа эхлүүлнэ гэсэн мэдээлэл байна. Мэдээж санхүүжилт нь царцахгүй, бүтээн байгуулалтаа цаг тухайд нь хурдан хийж чадвал зам төлөвлөсөн хугацаандаа орж магадгүй л юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэх тоо бий.  Мэдээж зам засварын ажилтай зэрэгцэн ийм тооны иргэн, аж ахуй нэгжид тодорхой хэмжээний хүндрэл, хохирол учрах нь тодорхой. Тиймээс дөрвөн эгнээ замаа байг гэхэд энэ жилдээ хоёр эгнээ замаа ашиглалтад оруулчихвал Б.Энх-Амгалан сайд сонгуулийн өмнө намдаа ч өөртөө ч том “оноо” авна.

МАН сөрөг хүчин байхдаа эрх барьж байсан Ардчилсан намыг шүүмжилж, зам тавихаас өөр ажилгүй хэмээн шүүмжилж байсан ч тэд өөрсдөө эрх барьсан гурав дахь жилдээ улсын чанартай, чухал ач холбогдолтой цөөхөн замын ажлыг эхлүүлж байгаа. Ямартай л “Ардчилсан намын үед олон аймаг Улаанбаатартай холбогдсон, МАН-ын үед нэг ч зам тавигдсангүй” хэмээх сөрөг хүчний шүүмжлэлд өртөх вэ дээ. Засгийн газраас 2019 онд таван аймгийг автозамаар холбох бөгөөд нийт 2559,7 км замын бүтээн байгуулалт, их засварын ажил хийхээр төлөвлөсөн. Түүний нэг нь Улаанбаатар-Дарханы зам юм.

2019.03.13 ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бэлтгэл ажилтай танилцав

Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан гээд таван аймгийг нийслэлтэй холбох, чухал ач холбогдолтой энэ замын ажилд Зам тээврийн хөгжлийн сайд, Дарханаас сонгогдсон гишүүд нь тууз хайчилж, хэвлэлээр гарах гэж яаралгүй замын бүтээн байгуулалтын ажилд илүү их санаа тавиарай. Учир нь МАН-д, энэ Засгийн газарт харьяалагдах ганц том ажлын нэг нь энэ зам учраас.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-11 202.21.122.166

Богино хугацаанд хийж гүйцэтгэнэ гэдэг нь дахиад чанаргүй болох бас дээр нь мөнгө угаах хэрэгслийн үргэлжлэл байх болов уу.Дарханаас гарсан төрийн ганц хоёр хүмүүс нь битгий саад хийгээд байгаарай гэж хэлмээр байна өөрсдөө нутагтаа хөгжлийг хийхгүй байж дуугаа л сууж байгаарай даа за юу.Зам нь амжилттай хийгдэж ажил нь сайхан бүтэх болтугай.

Avatar

дархан 2019-06-11 202.126.89.70

Төрийн албан хаагчид нь багахан л мөнгө идээсэй дээ

Avatar

Зочин 2019-06-11 103.9.90.50

ЭНЭ ЗАМЫГ 12 САР ГЭХЭД ДУУСГАНА ГЭДЭГ ШАЛ ХУДЛАА. ГЭХДЭЭ ХИЙГЭСЭЙ, БҮТЭЭГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-06-11 66.181.160.54

Ийм ажилд улс төрчдийг ббү ойртуул, ойртуулбал саад хийгээд бүх ажил нураана шүү!!! Болж л өгвөл мөнгөнөөс нь хулгайлна шүү, цаадуул чинь!!!!

Avatar

369852147 2019-06-11 49.0.212.4

Дархны зам байтугай Налайхын зам хэзээ ч дуусахгүй, хөрөнгө мөнгө байхгүй гэдгээ хэл л дээ, худлаа чихэн дээр цэцэг ургуулж хэдэн жил сонгогдох гэсийм

Avatar

Зочин 2019-06-11 202.21.99.42

Зам баригдаж хэзээ эхлэх вэ гэдгээс л эхлэх хэрэгтэй эхлээгүй зам дуусах эсэх нь бүр маапаантай

Avatar

зочин 2019-06-11 66.181.179.104

Шинэ нисэх буудлаа ашиглалтанд оруулж чадахгүй 3 жилиын нүүрийг үзлээ дээ. Энэ зам бол бүр худлаа.

Avatar

мммм 2019-06-11 122.201.23.44

гитад ах нараар бариулсан н дээр дэ. нэг зуны дотор л гилалзуулаад хаяна. Монголчууд бол дарга цэрэггүй хулгайсаар бгаал таарна

Avatar

n . aDM MA 2019-06-11 202.9.43.220

AJILIIN ULIRAL DUUSAX DEE

Avatar

ZOCHIN 2019-06-11 64.119.20.132

hamgaalalt sain bn onts dun tavi.bichsen setgegdel oruul tenegee

Avatar

zochin 2019-06-11 64.119.20.132

Yun zam goridtsiin.Songuuli duhuj bgaag meddeguiee.20-30 jil iim argaar mongo bosgoj irleeshdee.MAN-AN-n ner barisan heden nuhud eeljilj garaad l.uls oron dampuurch duuslaadaa

Avatar

Зочин 2019-06-11 66.181.169.108

Дуугүй л харж байгаа ч эхлүүлсэн нь амжилт шүү дээ. Мэдээж цаг хугацаа шаардана.

Avatar

Teneg mangar setguulch 2019-06-11 202.21.127.160

Улаанбаатар -Дархан чиглэлийн замыг дөрөвдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 25-нд нээхээр төлөвлөсөн. Энэ юу гэсэн үг бэ, тэнэг сэтгүүлч нэртэн минь ээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж