Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийнэ | News.MN

Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийнэ

Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэр зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцохоор төлөвлөж байна.

Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байгаа юм.

Албан ёсны айлчлалын дараа буюу 2019 оны зургадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсын Бишкек хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд үг хэлж, Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын тавдугаар уулзалтад оролцох юм.

Эх сурвалж: www.president.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-11 122.201.31.243

ШХАБ-Н УРИЛГАТАЙ ЗОЧИН БАЙСНААС БАРУУНЫХАНЫ УРИЛГАГГҮЙ ЗОЧИН БАЙСАН НЬ ХОЛ ДЭЭР.

Avatar

Зочин 2019-06-11 202.9.43.27

тэмцээн үзэх гэж байгаа байлгүй дээ

Avatar

иргэн 2019-06-11 203.91.112.139

17 чингэлэг Жонхууг Киргиз Хятадаас өөр хэнч тоохгүй

Avatar

Зочин 2019-06-11 175.38.211.239

Хятад ч манай хүнийг тоохгүй л дээ…

Avatar

иргэн 2019-06-11 103.9.89.103

гоё киргиз казакаар тэнээд эзгүй явж байвал сайн. \n\nтэгэхгүй монголдоо хор найруулаад монголчуудыгаа хорлоод суух юм… дон жоонкогийн хоронд монгол ялах биш ялагдаад дууслаа штээ

Avatar

Зочин 2019-06-11 203.169.48.146

Яаж дарагуйлагч болох туршлага судлах гэж байгаа юм бх даа кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж