СХД-ийн 23-р хорооны Шинэ дунд сургуульд Кембриджийн хөтөлбөр хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

СХД-ийн 23-р хорооны Шинэ дунд сургуульд Кембриджийн хөтөлбөр хэрэгжинэ

СХД-ийн 23-р хорооны Шинэ дунд сургуульд Кембриджийн хөтөлбөр хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Н.Учрал Кембриджийн хөтөлбөрийн ач холбогдлыг таниулах, дэлхийн боловсролын чиг хандлага, нээлттэй боломжууд, боловсролын тэгш хүртээмжийн тухай ойлголтыг өөрийн зорилтот лекцээр дамжуулан нийслэлийн 600 гаруй англи хэлний багш нарт хүргэлээ.

Лекцэд илтгэгчээр Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Faro сургалтын төвийн үг цээжлэх хөтөлбөрийн багш, Комедиан Б.Идэр-Од нар Ой тогтоолт, Англи хэлийг сурах орчин цагийн арга техникийг практикт хэрэглэх тухай илтгэл танилцууллаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, МУИС-ын ректор Я.Төмөрбаатар, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал Ж.Ариунболд нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн санаачлага, санхүүжилтээр хэрэгжих Кембриджийн сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрөө Сонгинохайрхан дүүргээс эхэлж хэрэгжиж буй талаар танилцуулж, шалгаруулалтын үе шат хөтөлбөрт хамрагдах болон багш нарын дэлгэрэнгүй танилцуулга СV-г хүлээн авах хаягийн талаарх мэдээллийг өглөө. Энэ зуны турш сургалтыг зохион байгуулж 9-р сарын 1 гэхэд Кембриджийн англи хэлний хөтөлбөрийг эхний сургуульдаа хэрэгжүүлж цаашид бусад сургуулиудаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөтөлбөр нь

1-р шат: 2019 оны 06 сарын 10-нд зохион байгуулагдах “Багшийн хөгжил ба Кембриджийн хөтөлбөр” форумаас багш нарын CV, тодорхойлолт, хүсэлтийг үндэслэн нийт 50 багшийг “Рояал Академи”-ийн олон улсын эрхтэй сургагч багшийн 2-р түвшний вакуумжуулсан сургалтанд хамруулна.

2-р шат: Сургалтанд оролцогчдыг тусгайлсан шаардлагаар шалгаруулж 15 багшийг Кембриджийн олон улсын төвийн хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулж олон улсын сургагч багшийн эрх олгоно.

3-р шат: Олон улсын сургагч багшийн эрх авсан багш нараас 5 багшийн шалгаруулж Тайван улсад 7 хоногийн багшийн хөгжлийн сургалтанд хамруулна. Тухайн 5 багшийг 23-р хороонд шинээр баригдаж буй сургуульд ажиллах ажлын санал тавина.

CV, тодорхойлолт, хүсэлтийг “uchralajliinalba@gmail.com” хаягаар хүлээн авч байна.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын залуу багш нарын холбоо

Дэмжигч байгууллага: Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Нийслэлийн Боловсролын газар, Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс, Тэрэлж боардинг сургууль

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж