Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тэгвэл ажлын хэсгээс олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнтэй хамт тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн Ц.Пүрэвтүшин, Б.Мөнхбаатар нарыг шалгаж байгаа бөгөөд Д.Эрдэнэбилэгээс бусдад нь хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг нь хориглоод байгаа юм.
Мөн Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Тэгвэл прокуророос тэдний хэргийг мөн шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнээс гадна саяхан суллагдаад байгаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Б.Хурц нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шалгасан юм. Сүүлийн хэдэн жил дамнан “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг хэргийг ч шүүхэд шилжүүлсэн байна.
Ийнхүү олны анхааралд өртөж, дуулиан тариад байсан албан тушаалтнуудын хэргийг прокуророос албан ёсоор шүүхэд шилжүүлжээ. Тиймээс одоо харьяаллын шүүх хяналт тавьж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоно. Харин түүний дараа шүүх хуралдаанууд товлогдох эсэхийг шийдэх юм.
Ш.ОЧ
Зочин 2019-06-11 104.143.92.249
Бишрэлтийн Капитал банкны хэрэг яачваа. Улсын хөрөнгийг өөрийн охин компаниудаар дамжуулан угааж банкаа зориудаар дампууруулсан асуудлыг хуулийнхан авилгал аваад замхруулах гэж байна уу
Зочин 2019-06-11 202.55.188.42
Сугар бас л сугараад үлдсэн үү эсвэл бүтэн харвачихсан уу?
Зочин 2019-06-11 43.242.243.133
хөөн хэлэлцэх хугацаа дуусав .гэх болов уу??? яах бол харж байхаасдаа
zochin 2019-06-11 103.26.195.9
ayandaa ene novshnuudiig huvi zaya n shiitgene dee fuck
СҮРЭН 2019-06-11 103.57.93.145
ХӨӨЕ, ӨНӨӨХ ШУДРАГА МЭНГЭТ ХАРЫН НУУЦ АМРАГ АЛТАНГИЙН ХЭРЭГ ХААЧ ВАА? ШУДРАГА ЁС ХААНА БАЙНА ВЭ? ЕРӨНХИЙ ПРОКУРОР ОО?
иргзн 2019-06-11 202.179.24.241
Шүүх Хөөн хэлэлцэх хугацаа дууссан Хэргийг хэрэгэсхгүй болгож Цагаатгав ингээд л болоо ш дээ ийм Шийдвэр гаргана Гүйцээ Баярлах хэрэггүй Таминь ээ
zochin 2019-06-11 202.126.88.198
zvgeer l hulgaichdiig tsaazaar avbal zohino vneheer hogiin heleh ch vg alga daa
Зочин 2019-06-11 112.72.11.119
Portuna Batbayr Garamgai hulgaich 2iin hereg hoom heleltseed duustsanuu Chingis bondoor togloson lalruudaar ter oriig n toluuleeree bidnii tatbar or toldog mongo bish shuu
Зочин 2019-06-11 175.38.211.239
ЭНЭ ХЭРГҮҮДЭЭС ӨМНӨ БОЛСОН ТӨМӨР ЗАМЫН 280 САЯ АМДОЛЛАРЫГ ИДЭЖ ЦУСАЛСАН ХЭРЭГ ЮУ БОЛОВ УУ?! ХИЛ ДАМНАН ОРГОН ЗАЙЛСАН ГАНБАТ БАТЭРДЭНЭ НАРЫГ ИНТЕРПОЛООР ЗАРЛУУЛСАН АСУУДАЛ ЮУ БОЛОВ?
ард 2019-06-11 66.181.182.94
Монголоор тоглогчид
Зочин 2019-06-11 66.181.182.94
Монголоор тоглогчид.
Зочин 2019-06-11 103.212.119.166
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өршөөлийн хуулинд хамрагдсан, тэнсэн өгсөн гүйцээ…
зочин 2019-06-11 192.82.65.189
хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дургүй зэвүү хоёрыг минь хүргэх вий дээ
Зочин 2019-06-11 66.181.184.149
tedniig shorond suulgaad yu hojih yum be?ulsaas hulgailsan avilgaar avsan idsen uusan buh zuiliig n tuluuleed buh ed hurungiig n huraaj ulsaa hohirolgui bolgoh heregtei bna.heden jiliin yl uguud tegj ch uheh gej bna ingej ch bie n muudlaa tiim ch urshuul iim ch zarlig geed l bugdiig gargachihaas hoish yumaa l olj avsan n deer.Bayr-n moskvagiin tuluulugchiin gazariig zarsaniig yagaad shalgahgui bga yum be?Elbegdorj Batuul Erdene Dorligjav gesen darhlagdsan hulgaich nariig shorond hataagaach.
Зочин 2019-06-11 150.129.140.33
ГАДУУР ШАЛГАЖ ТОДОРХОЙ ХҮМҮҮСТЭЙ УЛЗАХЫГ ХОРГИЛСОН ГЭЖ ИНЭЭДМИЙН ХОШИН ШОГИЙН ЗААЛТАА БОЛИОСОЙ .
Шүүх ч гэж ёстой л шүүгээд хоцрох биз 2019-06-11 139.5.217.43
Очоод л замхарна шүү дээ
зочин 2019-06-11 64.119.25.150
Шүүхэд шилжээд замхрана даа
Зочин 2019-06-11 66.181.170.73
Хэрэгсэхгүй болгохын хооронд ингэж хоёрын хооронд шоу хийх хэрэг байгаа юм уу. одоо хахуулд идэгдсэн шүүгчид удаан шүүнэ дараа нь эдний өмгөөлөгч гомдол гаргана, шүүгчээс татгалзана, шинжээч томилуулна, өмгөөлөгчөөсөө татгалзана, ингэж ингэж өвөл болохоор шүүхээс нотлох баримт хангалтгүй гэж нэмэлт мөрдөн байцаалтанд буцаана ингэж байтал 20 он гарангуут төлгөн коммунист нямбаатар раднаасэд нарын мафийн гар хөл бологсодын бий болгосон албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хб бо
Bathyy luuhaan 2019-06-11 174.231.132.111
Bayar danjaadaa balarsaan barigdsaan baa
Зочин 2019-06-11 112.72.12.9
ШҮҮХ ХИР ШУДАРГА БОЛОХ НЬ ОДОО Л ХАРАГДАНА ДАА. ХУЛГАЙЧ ДҮРДЭЭ ИТГЭГЧИД БУСДЫН НОХОЙД БАРЬДАГ МОД БОЛСОН ХҮМҮҮС ШОРОНДОО ОРОХ Ч ЦААНА НЬ НУГДАЙГААД БАЙГАА ЗОХИОН БАЙГУУЛАГЧАА ЧИРЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
ккк 2019-06-11 103.212.118.32
суллахаар тохирцэн шдээ
Зочин 2019-06-11 112.72.11.109
Ямар ч ял авлаа гэсэн цаадуул чинь маргааш нь ѳршѳѳгдѳѳд нѳгѳѳдѳр нь сонгуулийн кампаниа эхлүүлнэ.
ЗОЧИН 2019-06-11 64.119.24.212
ДАЛИМДУУЛААД ХАМАГ ХӨРӨНГИЙЙГ НЬ ДЭЭРЭМДЧИХСЭН БОЛОЛТОЙ ЭНЭ ЭЛБЭГДОРЖ НАР
ККК 2019-06-11 203.91.115.45
УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРЛОО Л ТӨЛЧИХВӨЛ ШОРНДОО ОРНО УУ ШОРООГОО ИДНЭ ҮҮ ХАМААГҮЙ
zochin 2019-06-11 43.228.129.150
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шоронд орохгүй байхаа. Манайхан гэмт хэрэгтнүүдийн толгойг иймэрхүү байдлаар илж өөгшүүлсээр нийтээрээ гэмт хэрэгтэн болсон байна. Хэн нь хэндээ хариуцлага тооцох вэ гэдэг болж. Ял эдлүүлж хорьдоггүй юмаа гэхэд Ядаж шүүх гэм буруутай байдлыг нь тогтоож, идэж ууж, шамшигдуулсан хөрөнгийг нь хурааж аваасай да. Хохиролыг бол барагдуулах үүрэгтэй шүү дэ.
шударга төр тогтоох ёстой 2019-06-11 64.119.21.156
ШҮҮХийн шүүгч нарт өөрчлөлт орж чадсан уу? ХАМГИЙН өндөр цалин өгч байхад өндөр авлига ав гэсэн юм шиг л ШҮҮГЧ нар хандаад байгаа._
сонгогч 2019-06-11 66.181.184.244
Чухал үүрэгтэй байсан Сугар яасан бэ
Батаа 2019-06-11 202.9.43.76
Батхүүд үхэл багадана шүү новшоо чиний эх оронд минь ямар их гарз учруулсанийг тооцоход тооны машиний цифр хүрэхгүй шүү алтжин сүрэн хурц сү батболд эрдэнэбилэг элбэгдорж та нарийг монголийн шүүх чадахгүй бол хувь хүмүүсийн тооцоо байгаа гэдгийг цаг дутамдаа анхаарч яваарай муу хулгайчуудаа
БА ЗО 2019-06-11 203.91.115.45
МӨРДӨНД БАЙСНААС ЯЛАА ЭДЛЭЭД ТОХЬТОЙ БАЙРАНДАА ОЧСОН НЬ ДЭЭРДЭЭ
Иргэн 2019-06-11 202.126.88.236
Заа тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд цагаадна биз дээ, харц ард мань мэт бол тэд нар шиг хэрэг хийх мэдэл байх биш, төрийн албан хаагч руу муухай харсан гээд хэдийн шоронд орж шонд өлгүүлсэн байх биз.