Монголын МСС: Нээлттэй ажлын байрны зар

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Монголын МСС: Нээлттэй ажлын байрны зар

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ЖОЛООЧ

Дуусах огноо, цаг: 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цаг

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Монголын МСС нь мэргэжлийн зохих ур чадвар, ажлын туршлага бүхий Жолооч /4 ажлын байр/ сонгон шалгаруулахаар зарлаж байна.

Үндсэн үүрэг

  • Монголын МСС-ийн тээврийн хэрэгсэл, түүний эд анги, тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг хариуцан, найдвартай, хэвийн ажиллагааг хангах,
  • Монголын МСС-ийн ажилтнууд болон зочдод найдвартай, аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлчилгээ үзүүлэх,
  • Захиргаа, аж ахуйн шинжтэй бусад туслалцааг тухай бүр үзүүлэх.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн ажилтнуудад үйлчлэх, бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг хангах үүднээс аюулгүйн зааварчилгааг тухай бүр өгч байх. Тээврийн хэрэгслийн даацыг анхаарч, хэтрүүлэхгүй байх.
  • Тээврийн хэрэгслийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой Монголын МСС-ийн заавар, бодлого, дүрэм журмыг дагаж мөрдөх.
  • Тээврийн хэрэгсэлд гадна болон дотор цэвэрлэгээ тогтмол хийж, хөдөлгүүрийн шингэн, шатахууны түвшинг шалган дүүргэж, байнгын бэлэн байдлыг хангах.
  • Тээврийн хэрэгсэлтэй холбоотой аливаа доголдол гарсан даруйд шуурхай мэдэгдэж, зохих арга хэмжээг авах.
  • Замын хуудсыг холбогдох зөвлөмж, шаардлагын дагуу үнэн зөв, бүрэн бүртгэж хөтлөх.
  • Шаардлагатай багаж хэрэгсэл, нөөц дугуй, анхны тусламжийн хэрэгсэл, галын хор зэргийг тээврийн хэрэгсэлд байнга бэлэн байлгах.
  • Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний хуваарийг төлөвлөн боловсруулж, батлуулах ба батлагдсан хуваарийг хатуу мөрдөж, үйлчилгээний бүртгэлийг үнэн зөв хөтлөх.

БАРИМТЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Боловсрол:

  • Автын техникч, автомашины засварчин болон ижил төстэй бусад чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх.

Техникийн ур чадвар:

  • Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчлэх “B” болон "D" ангилал бүхий жолооны үнэмлэхтэй байх.

Ажлын туршлага:

  • Улаанбаатар болон хөдөө орон нутагт тав (5) болон түүнээс дээш жил тээврийн хэрэгсэл жолоодож байгаа туршлагатай.

Бусад ур чадварууд:

  • Тээврийн хэрэгслийн аяллыг оновчтой төлөвлөн, хяналт тавих чадвартай байх.
  • Мэргэжлийн болон хувийн өндөр ёс зүйтэй, эерэг хандлагатай, нягт нямбай зантай, мэдээллийн нууцлалыг чандлан хадгалдаг байх.
  • Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Намтар (CV), жолооны үнэмлэхийн хуулбар болон холбогдох бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn хаягаар ирүүлнэ үү (ажлын байрны нэрийг тодотгоно).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад дуудна.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж