Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшгаас хамгаалах хуулийг олон нийтэд таниулах чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалт”-ыг зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага болон Монголын Улаанзагалмай нийгэмлэгийн 30 орчим алба хаагч оролцсон юм.
Сургалтаар МУЗН, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран боловсруулсан “Өөрийн эрх, үүргээ мэдэцгээе” “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг олон нийтэд хүргэх чиглүүлэгч багшид зориулсан сургалтын модулийг танилцуулсан байна.
Алба хаагчид энэхүү сургалтын загварыг ашиглан иргэд, олон нийтэд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д заасан эрх, үүргийг таниулах сургалтыг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ