Налайх дүүрэгт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв | News.MN

Налайх дүүрэгт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв

Налайх дүүрэгт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв

Налайх дүүрэгт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Налайх дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, “Голомт” сургуулийг шинэчилж 960 хүүхдийн шинэ сургууль, мөн цэцэрлэг барих,  дүүргийн эмнэлгийг нэн шаардлагатай 150 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны Улсын төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо.

Мөн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилт, бодлого, чиглэлийн талаар танилцуулж, ард иргэдийн санал, шүүмжийг сонссон юм. Төрийн албан хаагчидтай нэгдсэн хурал зохион байгууллаа.  2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан. Зорилтод жилийн арга хэмэээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд нээлттэй, шударга хандаж, чирэгдэлгүй үйлчлэх учиртайг хэлж байлаа  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-11 180.149.93.14

юу ч шийдээгүй… хамгийн инээдтэй нь хүрэлсүх ирнэ гээд шороон замаа л услах шив дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж