Баруун Африкийн далайд гарцгүй Мали улсад өчигдөр /2019.06.10/ зэвсэгт халдлага гарч 100 орчим хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болжээ. Малигийн Догон тосгонд болсон уг халдлагыг Фулани үндэстний цөөнхүүд үйлдсэн болохоо хүлээсэн байна. Энэ бүс нутаг нь эртнээс үндэстэн ятнуудын хооронд ширүүн тэмцэлтэй байсаар ирсэн билээ. Өнгөрсөн гуравдугаар сар л гэхэд Догон тосгоны анчид болон Фулани омгийн малчдын дунд буудалцаан болж 150 Фуланичууд амь үрэгдсэн юм.
Фуланичууд нь хагас нүүдэлчин амьдралын хэв маягтай Аль Кайда болон Исламын улс бүлэглэлүүдтэй холбоотой африкийн мусульман шашинтнууд юм байна. Догон тосгон руу зэвсэглэсэн этгээдүүд дайран орж ирж гал нээн хүүхэд хөгшидгүй буудан хөнөөж, гэр орныг шатааж эхэлсэн гэнэ. Энэхүү цуст аллагатай холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш эмгэнэлээ илэрхийлжээ.
Эх сурвалж:ABC.NET.AU
Холбоотой мэдээ