Монголын үндэсний бөхийн холбоо, “Алдар” спортын хороо хамтран “Бүх цэргийн наадам”-ыг зургадугаар сарын 9-нд Бөхийн өргөөнд зохион байгууллаа. Барилдаанд 256 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсанаас Завхан аймгийн Отгон сумын харьяат, цэргийн харцага Т.Дүгэрдорж найм даван түрүүлж, Цэргийн арслан цол хүртлээ. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, арслан Б.Цэдэнсодном үзүүрлэж, “Жавхлант” чимэг нэмжээ. Барилдааны их шөвөгт үлдсэн Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, уран барилдаант арслан Ш.Пүрэвгарьд “хичээнгүй” чимэг, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн нэмэх начин О.Мөнх-Эрдэнэ Цэргийн харцага цолд хүрлээ. Барилдааны дунд шөвгийн наймд шалгарсан Булган аймгийн харьяат, хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Х.Цогтгэрэл нар “нэмэх” чимэг, Увс аймгийн харьяат, сумын заан Э.Мөнх-Эрдэнэ сумын заан Т.Батсүрэн нар Цэргийн начин цолны эзэн болжээ.
Сонирхуулахад их шөвгийн дөрвөн бөх бүгд “Алдар” спорт хорооны бөхчүүд бол дунд шөвөгт шалгарсан Э.Мөнх-Эрдэнэ Н.Батсуурь аваргын удмын бөх ажээ.
Бүх цэргийн наадмыг Монгол Улсын хүчний байгууллагуудын спорт хороо, харьяа анги салбарын улсын цолгүй бөхчүүдийн дунд жилд нэг удаа зохион явуулж аймгийн бөхийн цолтой дүйхүүц түвшний цэргийн бөхийн цол олгодог болсон билээ. Энэ жилийн барилдааныг “Алдар” спорт хамтран зохион байгуулж, Үндэсний их баяр наадмын өмнө Цэргийн цолтнуудыг тодрууллаа.
Зочин 2019-06-11 103.229.121.200
Ирээдүйн эх орныг минь удирдан жолоодож та бидний хувт заяаг шийдвэрлэж байх ирээдүйн Ерөнхийлөгч, Сайд, УИХ-ын гишүүд маань сайхан харагдаж байна шүү
Зочин 2019-06-11 103.229.121.200
Эх орныг минь ирээдүйд удирдан жолоодож та бидний хувь заяаг шийдэж явах Ерөнхийлөгч, Сайд, УИХ-ын гишүүд, маань сайхайн байна шүү.
зочин 2019-06-11 66.181.166.196
Тэр зүүг суганд нь хавчуулагдчихсан долдой гар муужирч уналаа, тэр муухай хөлс, баасны үнэрт хэцүү л байгаа байлгүй дээ кк
Зочин 2019-06-11 202.131.228.20
Хөлсний рекетүүд. Эд нарт түмнээ хүндэлнэ гэсэн ойлголт байхгүй.
Зочин 2019-06-11 202.131.242.154
Ой гутмаар муухай харагддаг бүдүүн бүдүүн залуучууд байна даа