Хакүхо Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болжээ | News.MN

Хакүхо Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болжээ

Хакүхо Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болжээ

Хакүхо Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болжээ

Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооноос өнгөрөгч долоо хоногт их аварга Хакүхо М.Даваажаргалд “00001” дугаартай холбооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгснөөс гадна  холбооныхоо Хүндэт ерөнхийлөгч болгожээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбооны үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр тус холбооны хамт олныг Токио хотод өөрийн гэсэн ажлын байртай болоход тусламж үзүүлжээ.

Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ажиллах бөгөөд холбооных нь үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Их аварга Хакүход талархал илэрхийлсэн байна.

AMJ буюу Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо нь элэгний судасны бөглөрлийн хагалгаанд орсон иргэн Ж.Амартөрийн эмчилгээнд зориулсан хандивын аяныг эхлүүлжээ. Тус холбооноос AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO фэйсбүүк хуудсаар дамжуулан Японд байгаа монгол иргэдтэйгээ холбогдож, хандивын тусламж авч эхлээд байна.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-11 58.98.181.151

Ийм баян ерөнхийлөгчтэй байгууллага бас бадар барих хэрэг үү? Энэ хүн Монголын төлөө яг юу хийсэн бэ?

Avatar

Зочин 2019-06-11 202.131.225.197

Japen gulug

Avatar

Зочин 2019-06-11 65.49.126.72

Mongol tsustai ch Yapon setgeltei hun

Avatar

Зочин 2019-06-11 103.229.120.133

Олон хүн Монголын иргэншлээс гарч байна даа. АНУ-д төрсөн хүүхдүүд тэдний иргэн болж байна. Тэд хэзээ ч Монголд ирэхгүй. Ирээд ч Монголд амьдрах боломжгүй.Канад улс гадны иргэдийг амархан өөрийн иргэн болгодог бололтой. Хэдэн жил ажиллааад л тэдний иргэн болчих юм.

Avatar

Зочин 2019-06-11 66.181.161.87

сул дорой. авилгач .хэрэггүй гаруудыг гадны том гүрэн иргэнээрээ авахгүй.сайн судлаад нарийн шалгуур болзолтой давхар иргэншилийн хуулиа хийхгүй бол хамаг гайгүй залуучууд хүүхдүүдээ алдах цаг тун удахгүй ирнэ дээ.

Avatar

Лигийн 2019-06-11 103.212.119.34

Урвагчид өгдөг цол юм биздээ

Avatar

Зочин 2019-06-11 159.28.222.234

Ajilguu sd nariin baiguulsan holboo turiin bus baiguulga mundaagui shuu haa saigui hudlaa sur sur ner

Avatar

zochin 2019-06-11 103.229.122.182

mongolyn irgenshlees tatgalzlaa geed l oriloldood baykh yum , tiim khumuus duuren baygaa , tiim l ikh ekh oronch yum bol gadaad yawj khudulmur khiikhee bolioch , ekh orondoo ajillaach

Avatar

Зочин 2019-06-11 103.212.119.244

Ingenshilees maani tatgalzsan hun ugdug n zuvuu

Avatar

Зочин 2019-06-11 103.57.95.162

Mongoliin irgenshlees garsan mash olon hun baidag yum baina lee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж