Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооноос өнгөрөгч долоо хоногт их аварга Хакүхо М.Даваажаргалд “00001” дугаартай холбооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгснөөс гадна холбооныхоо Хүндэт ерөнхийлөгч болгожээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбооны үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр тус холбооны хамт олныг Токио хотод өөрийн гэсэн ажлын байртай болоход тусламж үзүүлжээ.
Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ажиллах бөгөөд холбооных нь үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Их аварга Хакүход талархал илэрхийлсэн байна.
AMJ буюу Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо нь элэгний судасны бөглөрлийн хагалгаанд орсон иргэн Ж.Амартөрийн эмчилгээнд зориулсан хандивын аяныг эхлүүлжээ. Тус холбооноос AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO фэйсбүүк хуудсаар дамжуулан Японд байгаа монгол иргэдтэйгээ холбогдож, хандивын тусламж авч эхлээд байна.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ