Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Terelj Boarding school” нээлтээ хийлээ | News.MN

Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Terelj Boarding school” нээлтээ хийлээ

Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Terelj Boarding school” нээлтээ хийлээ

Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Terelj Boarding school” нээлтээ хийлээ

Дижитал сэтгэлгээтэй, бие даан амьдрах чадвартай, мэдлэг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгч шинэ үеийн шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилготой, Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Terelj Boarding school” 2019 оны зургадугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд УИХ хурал, Нийслэлийн боловсролын газар, урлаг соёл, спорт, бизнесийн салбарын төлөөллүүд болон тус сургуулийн анхны элсэгчид эцэг эхчүүдийн хамт оролцлоо.

Тэрэлж Боардинг Сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд 6-10 дугаар ангийн 300 хүүхэд бүртгэж, анхны эко кампус орчинд сургалтаа зохион байгуулахаас гадна сурагчдыг хөгжүүлэх дугуйлангуудыг олноор нь хичээллүүлж, цаашлаад нийгмийн чиглэлд сайн дурын ажлуудад хамруулах, байгальтай танилцах, ёс заншлын хичээл зэргүүдээр дамжуулан академик мэдлэгийг практик дээр хэрэглэх чадварыг суулгаж өгөх зорилт тавьж байгаа юм. Хүүхэд өдөртөө вакумжуулагдсан орчинд сурч, бусад цагаар олон төрлийн дугуйланд хамрагдаж, багаар ажиллаж эхэлснээр хичээлдээ сонирхолтой болохын сацуу хувь хүнийхээ хувьд төлөвшиж, өөрийгөө олоход нь хувь нэмэр болсноор ирээдүйн манлайлагч болох эхлэх нь тавигддаг. Сурагчид тав дахь өдрийн орой гэртээ харьж, даваа гаригт буцаж ирдэг байх юм.

Нийслэлийн боловсролын газар, БСШУС-ын яамнаас баталсан сургалтын хөтөлбөрүүдэд түшиглэж, нэмэлт Кембриджийн хөтөлбөр болон DIGI / бүрэн дунд сургуулийн суралцагчдад зориулсан математикт суурилсан, тооцооллын дижитал хөтөлбөр/ хөтөлбөрийг хүргэхээр ажиллаж байна. Сургууль маань спорт заал, фитнесс төв, хөл бөмбөг, сагсны талбай, бүжгийн заал, физик, химийн иж бүрэн лабораторитой.

Английн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг “Рояаль” академийн дэргэд байгуулагдсан учраас сургуулиа төгсөөд “Рояаль” академийн хамтран ажилладаг гаднын 20 гаруй сургуулиудаас сонгож, Монголд хоёр жил суралцаад үлдсэн хоёр жилээ гадаадад суралцан хос дипломтой төгсөх боломжтой.

Манай сургуульд элсэхийг хүсч буй сурагчид Рояаль академийн байранд ирж бүртгүүлж болохоос гадна сургуультай танилцах, сургалтын хөтөлбөрүүдийг биечлэн үзэх боломжийг эцэг эхчүүдэд олгож байна.

ХОЛБОГДОХ УТАС: 98983134, 99890148

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-10 103.57.95.11

энэ Учрал сансарт нисчээгуй юм уу

Avatar

Зочин 2019-06-10 122.42.236.160

хөвгүүд нь архи уугаад, охид нь жирэмсэн болоод дуусах вий

Avatar

Зочин 2019-06-10 124.44.20.30

Монгол улсад ажиллаж амьдрах хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг БСШУС яам нь баталж хэрэгжүүлэхийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр сургалтыг үйл ажиллага эрхэлж байгаа бүх сургуулиудад үүрэгдээгүй юмуу? Монгол хүнийг Монгол хөтөлбөрөөр л бий болгож, сургаж хүмүүжүүлж, хөгжүүлж Монгол улс хөгжиж, мандан бадрах биш үү? Гадаад орны болсон болоогүй бүх зүйлийг ишилж, жишээ болгож ам уралдан ярьдаг, дуурайдаг, авч ашигладгаа болимоор биш үү? Монгол улс өөрийн гэсэн онцлогтойгоор хөгжмөөр биш үү?

Avatar

Халх 2019-06-10 124.158.88.12

Англичууд өөрсдөө энэ кэмбриж мэтийн хэрэггүй системээсээ аль эрт татгалзаад Оросын социалист системийн боловсролыг тэр чигээр нь авсан байхад энэ оркууд яана даа зайлуул.

Avatar

Зочин 2019-06-10 103.14.38.136

Чухамдаа, манай энэ боловсролыг устгах нь хаанахын бодлого юм бол доо, түүнийг нь энэ мэтийн оркууд мөнгө хийх хэрэгсэл гэж хараад л. Их хурлын гишүүн хүн үндэсний сонирхлын эсрэг юм хийж байгаагаа мэддэг болов уу.

Avatar

ЧД иргэн 2019-06-10 202.179.27.55

Энэ кембридж мемридж гэсэн харь улсын элдэв юмаар хуухдийн толгой эргүүлэхээ болиоч ээ. Аггли улс чинь өөрөө хуучин ЗХУ-ын боловсролын тогтолцоог тэр чигээр нь хуулбарлаж аваад 10 жил нэвтрүүлээд одоо дуусч байна. Алийн болгон бусдын бүтэлгүй туршилтыг хуулбарлаж будаа идэх вэ…Санаатайгаар ийм юм яваад байна…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж