Өмнөд Суданы загвар өмсөгч Даки Тот өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалж яваа гоо бүсгүй юм. Тэрбээр “Australia’s next top model” загварын шоуд оролцсоноосоо хойш олны танил болжээ. Түүний арьсны өнгө олны анхаарлыг эрхгүй татаж буй бөгөөд төгс дүр төрх, сэтгэл татам инээмсэглэл, гоолиг бие, гоо үзэсгэлэнгээрээ алдаршиж буй юм.
Тот 1995 оны аравдугаар сарын 23-нд Австралийн Мельбурн хотод төрж өсжээ. Эцэг эх нь Австралид Өмнөд Суданаас дүрвэж очсон бөгөөд эхээс долуулаа аж. Тотын ангийнхан болон багш нар түүнийг Нэйдак хэмээх төрөлх нэрээр нь дуудаж чаддаггүй байсан нь явсаар Даки болж хувирчээ.
Биеийн өндөр: 1.79 см
Үсний өнгө: Хар
Нүдний өнгө: Хүрэн
Харъяалагддаг агентлаг:
New York Model Management (New York)
Premium Models (Paris)
Elite Model Management (London)
Chadwick Models (Sydney).
Эх сурвалж: The Models
Холбоотой мэдээ