Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ маргаашаас цаг олгох шинэ журамд шилжинэ | News.MN

Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ маргаашаас цаг олгох шинэ журамд шилжинэ

Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ маргаашаас цаг олгох шинэ журамд шилжинэ

Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ маргаашаас цаг олгох шинэ журамд шилжинэ

БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны зургадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулалт хийлгэх материалаа мэдүүлэх цаг олгох шинэ журамд шилжихээ мэдэгдлээ.

Иймд иргэд дээрх журмыг баримтлан тус улсын ЭСЯ-нд шууд хандахын зэрэгцээ виз яаралтай гаргана, виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна гэх зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

БНХАУ-ын ЭСЯ долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлгийн материал хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсөж, урт дараалал үүсгэдэг учир шинэ журамд шилжихээр болсон нь энэ юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-10 66.181.161.127

Америк элчин сайдын яам шиг л онлайн бүртгэл хийж цаг аваад виза авч болдоггүй юм бх даа

Avatar

zochin 2019-06-10 49.0.212.4

Тэр хогоор яадийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж