Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ маргаашаас цаг олгох шинэ журамд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ маргаашаас цаг олгох шинэ журамд шилжинэ

Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ маргаашаас цаг олгох шинэ журамд шилжинэ

БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны зургадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулалт хийлгэх материалаа мэдүүлэх цаг олгох шинэ журамд шилжихээ мэдэгдлээ.

Иймд иргэд дээрх журмыг баримтлан тус улсын ЭСЯ-нд шууд хандахын зэрэгцээ виз яаралтай гаргана, виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна гэх зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

БНХАУ-ын ЭСЯ долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлгийн материал хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсөж, урт дараалал үүсгэдэг учир шинэ журамд шилжихээр болсон нь энэ юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж