Иргэний үнэмлэхний зурган дээр хэрхэн “гоё” гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Иргэний үнэмлэхний зурган дээр хэрхэн “гоё” гарах вэ?

Иргэний үнэмлэхний зурган дээр хэрхэн “гоё” гарах вэ?

Бараг хүн бүр л иргэний үнэмлэх эсвэл бусад бичиг баримтны зурган дээр байгаагаасаа өөр гардаг. Түүнээсээ дараа нь ичдэг гэхэд хилсдэхгүй биз. Тэгвэл иргэний үнэмлэхний зураг авхуулахад хүмүүс юун дээр илүү алддаг, хэрхэн “гоё” гарах талаар зөвлөгөөг хүргэе.

ЭРҮҮГЭЭ ХЭТ ӨРГӨХ ХЭРЭГГҮЙ. ЭНЭ НЬ ТАНЫГ ХЭТ ИХ ХИЧЭЭСЭН МЭТ ХАРАГДУУЛАХААС ГАДНА ӨРГӨН ШАНААТАЙ ХАРАГДУУЛНА.
МӨН ЭРҮҮГЭЭ ХЭТ ХОЙШ НЬ ШАХАЖ ДУХААРАА ХАРАХ Ч ТАНЫГ САЙХАН ХАРАГДУУЛАХГҮЙ. ИНГЭСНЭЭР ТА ДАВХАР ЭРҮҮТЭЙ БОЛЖ ХАРАГДАНА. ТИЙМЭЭС ЯГ ЭГЦ УРАГШАА КАМЕР ЛУУГАА ХАРАХ НЬ ЗҮЙТЭЙ.
ХЭДИЙ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙСАН Ч ИРГЭНЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРАГ АВХУУЛАХДАА ЗААВАЛ БҮХ ШҮДЭЭ ГАРГАН, НҮҮР ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭХ ШААРДЛАГАГҮЙ. ИХЭНХ УЛС ОРНУУДАД АЛБАН БИЧИГ БАРИМТАН ДЭЭР ИНГЭЖ ИНЭЭМСЭГЛЭСЭН ЗУРАГ ШААРДЛАГА ХАНГАДАГГҮЙ.
ХӨМСӨГӨӨ ЗАНГИДАХ. ЭНЭ БОЛ ХЭТ ГАЙХСАН ЮМ УУ ЭСВЭЛ УУР УЦААРТАЙ БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛНЭ. ИНЭЭМСЭГЛЭСНЭЭС ИЛҮҮ ОНЦГҮЙ ХАРАГДАНА ШҮҮ.
ҮС САЙХАН БОЛ ЗҮС САЙХАН. ЭНЭ ҮГИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ. ЗУРГАН ДЭЭР ДАРАА НЬ ХАРАМСАХААРГҮЙ ХАРАГДАЯ ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЗУРГАА АВХУУЛАХЫН ӨМНӨ ҮСЭЭ ЯНЗЛААРАЙ.
НҮҮР БУДАЛТ. ХЭТ ТОД БИШ ГЭХДЭЭ ОГТ БУДАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ. ЭНГИЙН ХЭРНЭЭ БАГА ЗЭРЭГ ЦАРАЙГАА ТОДРУУЛАХ БУДАЛТ ХИЙГЭЭРЭЙ.
ОЛОН ТӨРЛИЙН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ, ЭРЭЭН МЯРААН ХУВЦАС МЭДЭЭЖ АЛБАН БИЧИГ БАРИМТНЫ ЗУРГАН ДЭЭР ТОХИРОМЖГҮЙ. ҮҮНЙИ ОРОНД АЛЬ БОЛОХ АЛБАНЫ, ЭЛДЭВ ОРУУЛГА, ЧИМЭГЛЭЛГҮЙ ХУВЦАС СОНГООРОЙ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж