Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ | News.MN

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж,  хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, ажлын хэсэг байгуулах, мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжжээ. Ингэхдээ ард түмнээс асуух хэрэгтэй гэсэн байр суурьт хүрчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, байнгын хорооны шийдвэр гаргах шийдэлд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Захиргааны тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Тэрбээр  мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол Хаврын чуулганг сунгах уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Үндсэн хууль дөрвөн явцтай. Тиймээс Хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээд чуулганыг завсарлуулаад, ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулна.

-Монголын дипломат нар маш их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдлаа. Энэ асуудал дээр эрх баригч нар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ үнэхээр харамсалтай хэрэг. Гурав дахь өдөр Аюулгүй байдлын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно. Шаардлагатай бол нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Байнгын хороогоор хэлэлцэсний дараа хариуцлагын асуудлыг ярина.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар явцтай байна вэ?

УИХ-ын гишүүн Я.СОДБААТАР:

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ ажил нь явагдаж байгаа явцаар дүгнэсэн. Олон төслүүдийн ТЭЗҮ, зураг төсөл хийгдсэн, гэхдээ нүдэнд харагдах, хууль нь батлагдсан ч хэрэгжилт нь 2020 онд хэрэгжүүлэх төслийг 0 хувьтай гаргасан. Бид гурван зүйл дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сайн үзүүлэлттэй байна гэж дүгнэсэн. Макро эдийн засгийн түвшинд сайжирсан байгаа.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-06-10 192.82.64.220

Ta nart uurchlult khiikh yos zui, erkh bgui. Shuukhtei kholbootoi zaaltuud chini shuukhiig UIKH kharaat bolgokh, zuvkhun UIKH-in zaavraar khudulgudug bolgoj bna. UIKH ni shuukhiin bukh asuudlig shiiddeg zaalt oruulchaad khariutslagatai, kharaat bus bolgoj bna geed khutsaad baikh yum. Naad zaaltuudaas bolj jiriin irged l khokhirno.

Avatar

Эд нар бүр шийдчихэж л дээ 2019-06-10 139.5.217.43

Дангаараа хусах нь дээ

Avatar

Зочин 2019-06-10 202.21.109.95

Болж үз та нар бүтэхгүй щүү дээ

Avatar

Амьтан 2019-06-10 202.9.45.170

Ер нь оркуудад 40,000 өгөөл болоо ш дээ мөнгөтэй бол хүн болгонд өгөөд асуудлаа шийдээ

Avatar

Болио боль 2019-06-10 59.153.113.84

Бүх Ард түмний санал асуулгаар сонгууль шиг санал асуулгаар өөрчилье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж