Улаанбаатар-Дарханы авто замыг ирэх долоо хоногоос барина

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Дарханы авто замыг ирэх долоо хоногоос барина

Улаанбаатар-Дарханы авто замыг ирэх долоо хоногоос барина

Улаанбаатар-Дархан  чиглэлийн 204 км авто замыг шинэчлэн  барих ажил энэ сарын 17-нд эхлэх нь ээ. Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр уг авто замыг барихаар болж, өнгөрсөн  онд гэрээг байгуулж байв.

Авто замыг шинэчлэн барих болсонтой холбогдуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард хуучин автозамыг хааж, түр зам гаргахаар ажилдаа орсон. Гэвч одоогоор түр зам барих ажил дуусаагүй байгаа ч ирэх долоо хоногт шинэчлэн барих автозамын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Уг авто замыг энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм.

Б. НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж