Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг шинэчлэн барих ажил энэ сарын 17-нд эхлэх нь ээ. Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр уг авто замыг барихаар болж, өнгөрсөн онд гэрээг байгуулж байв.
Авто замыг шинэчлэн барих болсонтой холбогдуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард хуучин автозамыг хааж, түр зам гаргахаар ажилдаа орсон. Гэвч одоогоор түр зам барих ажил дуусаагүй байгаа ч ирэх долоо хоногт шинэчлэн барих автозамын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Уг авто замыг энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм.
Б. НОМИНЧИМЭГ