БНСУ-ын иргэн Ким Ён Жү нь гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж түүний гэрээс дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм каннабис хадгалж байсныг илрүүлжээ.
Дээрх этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.06.10/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ