Дунай мөрөнд живсэн БНСУ-ын жуулчдын тоо 20 болж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Дунай мөрөнд живсэн БНСУ-ын жуулчдын тоо 20 болж нэмэгджээ

Дунай мөрөнд живсэн БНСУ-ын жуулчдын тоо 20 болж нэмэгджээ

Унгарын нийслэл Будапешт хотын Дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолдсоны улмаас БНСУ-ын жуулчид амиа алдаж зарим нь сураггүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэрэг өнгөрсөн сарын 30-ны өдөр болсон бөгөөд амиа алдагсдын тоо 20 болж нэмэгджээ. Усан онгоцон дээр БНСУ-ын 33 жуулчин, Унгарын хоёр иргэн байсан ба онгоцны ахмад 64 настай Унгарын иргэнийг анхаарал болгоомж алдсан хэмээн баривчлаад байгаа билээ.

Одоогоор долоон хүн сураггүй хэвээр байгаа бол долоон хүн эмнэлэгт хүргэгдэж, 20 хүний цогцсыг уснаас гаргаад байгаа юм байна. Жуулчдын дийлэнх нь 40-50 насны хүмүүс байсан бөгөөд зургаан настай нэг хүүхэд, 70 орчим насны нэг эрэгтэй байжээ. Hableany” усан онгоц Швейцарт бүртгэлтэй “Viking Sigyn” усан онгоцтой мөргөлдсөний улмаас осолдсон юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг асуудлаар Унгарын талтай хамтран боломжтой бүх арга хэмжээг авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Эх сурвалж: JAPANTIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж