ОХУ-ын хөдөлмөрийн далд эдийн засаг ДНБ-ийн 2,3 хувьтай тэнцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хөдөлмөрийн далд эдийн засаг ДНБ-ийн 2,3 хувьтай тэнцэж байна

ОХУ-ын хөдөлмөрийн далд эдийн засаг ДНБ-ийн 2,3 хувьтай тэнцэж байна

Хөдөлмөрийн далд зах зээлд Орос улс ДНБ-ийнхээ 1-2,3 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг алдаж байгааг Дэлхийн Банкны судалгаа харууллаа. Тус банкны тооцоолсноор ОХУ-ын хөдөлмөрийн далд зах зээл 15,1-21,2 хувьтай байгаа ажээ.

“Нийт эдийн засгийн 15,1-21,2 хувийг эзэлж байгаа хөдөлмөрийн далд зах зээлд ажиллаж буй хүмүүсийн орлого нь ОХУ-ын ДНБ-ий 1-2,3 хувьтай тэнцэж байна. Энэ хэмжээний орлогыг ОХУ-ын төсөв алдаж байна гэсэн үг” хэмээн Дэлхийн Банкны тайланд дурдсан байна.

Энэ асуудлыг шийдэх нь олон талт оролцоог шаардаж байгааг тайланд онцолжээ. Тухайлбал, татвар, даатгал, хөдөлмөрлөх орчны хууль эрх зүйн орчин гээд цогцоор шийдэхгүй бол аль нэгийг нь дангаар шийдэх боломжгүй гэж Дэлхийн Банк дүгнэжээ.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковагийн хэлснээр хөдөлмөрийн далд зах зээлээс 2,3 их наяд рублийн даатгалын шимтгэлийг татаж чадахгүй байгаа юм. Ерөнхий сайдын орлогчийн хэлснээр Оросын хөдөлмөрийн далд зах зээлд 15 сая хүн ажиллаж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж