ОХУ согтууруулах ундааны борлуулалтыг 10 хувиар бууруулна

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

ОХУ согтууруулах ундааны борлуулалтыг 10 хувиар бууруулна

ОХУ согтууруулах ундааны борлуулалтыг 10 хувиар бууруулна

2024 он гэхэд согтууруулах ундааны борлуулалтыг 10 хувиар бууруулах зорилт тавьж байгааг ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Олег Салагай мэдэгдлээ.

“Согтууруулах ундааны жижиглэнгийн худалдааны борлуулалтыг 2024 он гэхэд 10 хувиар бууруулахыг зорьж байна” хэмээн дэд сайд Олег Салагай Санкт Петербургийн Эдийн засгийн форумын үеэр РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Энэ зорилт нь “Нийгмийн эрүүл мэндийг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажил бөгөөд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ОХУ-ын Засгийн газар төлөвлөж байна.

Үүний зэрэгцээ согтууруулах ундаа худалдаалах насыг өндөрсгөх ажээ. Өнөөдрийн байдлаар 18 нас хүрсэн иргэнд согтууруулах ундааг борлуулдаг байна.  Цаашид насыг 21 хүргэхээр яригдаж байгаа ажээ.

Санкт Петербургийн Эдийн засгийн форум 2019 оны зургадугаар сарын 6-8-ны хооронд зохиогдсон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж