Ерөнхийлөгч Бүгд найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийнэ | News.MN

Ерөнхийлөгч Бүгд найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч Бүгд найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч Бүгд найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна.

Тус албан ёсны айлчлалын дараа буюу 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болон Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн тэргүүн нарын тавдугаар уулзалтад оролцоно.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-10 175.38.211.239

ШХАБ ДАА ТАВТАЙ МОРИЛ МОНГОЛЧУУД АА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж