“Алтаргана”-ын нээлтэд Ерөнхий сайд оролцов

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

“Алтаргана”-ын нээлтэд Ерөнхий сайд оролцов

Буриад ястнуудын хувьд хамгийн том баяр  болох “Алтаргана” наадам дөнгөж сая нээлтээ хийж,  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд наадмыг нээж үг хэлсэн байна. Энэ удаагийн “Алтаргана” наадам нийслэл хотод болж байгаагаараа онцлог бөгөөд наадмыг БСШУЯ-наас зохион байгуулж байгаа юм. Тиймээс наадамд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр оролцож байна. Алтарганад оролцохоор олон улс болоод эх орны дөрвөн зүг найман зовхисоос 15 мянга гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Наадам гурав хоног үргэлжлэх бөгөөд буриад сурын харваа, буриад бөхийн барилдаан болохын дээр зочид “Их хурд” шилдэг хурдан хүлгийн уралдааныг Хүй долоон худагт очиж үзэх ажээ.
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж