Амралтын өдрийг хэлэх үү, зуны сарыг ч хэлэх үү, нозоорон нойрмоглосоор өглөөг угтлаа. #HUBevents -ээс зохион байгуулж байгаа “Архитектурын шийдэл” /This is my architecture/ хэмээх программистуудын уулзалтын эхний зочноор Shoppy.mn болон UBCab Онлайн такси үйлчилгээний аппликейшний технологийн баг хамт олон бүтээсэн платформын хэлэлцүүлэг workshop -д очиж сонирхохоор төлөвлөсөн өглөө билээ. Гэрээсээ гарахаасаа өмнө арга хэмжээ болох цагийг дахин нэг магадлахаар event -ын групп рүү ортол “Тасалбар дууссан гэсэн” мэдээлэл хараад гайхаж орхилоо 🙂
Уулзалтад иртэл үнэхээр танхим дүүрэн залуучууд цугласан байлаа.
Hub Innovation Center-ийн хамгийн том, хамгийн отгон AWS хөгжүүлэгчдийн коммьюнитигийн “This Is My Architecture” цуврал арга хэмжээг танилцуулж байна хэмээн хөтлөгч зарлан зочдыг суудлаа эзлэхийг урьснаар хэлэлцүүлэг эхэллээ.
Эхний зочноор Shoppy.mn болон UBCab Онлайн такси үйлчилгээний аппликейшн хөгжүүлэгч технологийн баг хамт олон үүлэн технологи ашиглан бүтээсэн платформын технологийн талаарх сонирхолтой хэлэлцүүлэг, хийж бүтээснээ зоригтой хуваалцаж байгаад оролцогчид талархаж байгаагаа онцлон тэмдэглэж байлаа.
Shoppy.mn Хамтран үүсгэн байгуулагч инженер Н.Гүндсамбуу болон UBCAB Аппликейшн хамтран үүсгэн байгуулагч Б.Эрдэм нар нь 10 гаруй жил тасралтгүй программ хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байгаа тэргүүлэх инженерүүд учир тэдний илтгэл хэлэлцүүлэг, воркшопууд оролцогчдод үнэхээр сонирхолтой, асуулт хариулт өрнөсөн аргагүй үр дүнтэй өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Монголын технологийн салбарт шинэ тутам амжилттай яваа SHOPPY болон UBCAB-ийн программ хангамжийн инженерүүд нь технологийнхоо “архитектурын шийдлээ” нээлттэй хуваалцах нь нэг бодлын эрсдэлтэй мэт боловч “Бид олуулаа болж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө- Хамтдаа хөгжицгөөе” хэмээн даруухнаар хэлэн зогсох илтгэгч программистуудыг хараад бахархалтай санагдаж байлаа. Хэлэх хийхийн ялгааг мэдэрсэн, ёстой л цараатай хүмүүс гэж технологийн инженерүүд л байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй мэт. Тэд өөр хоорондоо өрсөлдөх биш сурсан мэдсэн, алдсан оносноо бусадтайгаа хуваалцаж, ашигладаг технологийнхоо давуу болон сул талыг нээлттэй хуваалцахыг харах үнэхээр гайхалтай, бахархууштай!!!
Монголын инженерүүд маш олон болтугай!!!
Холбоотой мэдээ