БНХАУ-ын иргэд их хэмжээний архи хууль бусаар нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын иргэд их хэмжээний архи хууль бусаар нэвтрүүлжээ

БНХАУ-ын иргэд их хэмжээний архи хууль бусаар нэвтрүүлжээ

Монгол Улсын хилээр их хэмжээний архи хууль бусаар оруулж ирснийг хууль хяналтын байгууллага илрүүллээ. Тодруулбал энэ сарын 7-ны өдөр БНХАУ-ын хэсэг иргэн манай улсын хилээр 0.5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлжээ. Тэдгээр нь чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус байгааг мэргэжлийн байгууллага одоогоор тогтоогоод байна.

Мөн уг архийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг амины орон сууцанд, зориулалтын бусаар хадгалан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байгаа талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэв.

Дашрамд, БНХАУ-ын иргэд өнгөрөгч сард Монгол Улсын нутаг дэвсгэрт 20 гаруй тонн үхсэн малын махыг бэлтгэж байсныг ЦЕГ-аас тогтоосон юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж