Хятадын шахалтаар Тайвань Далай ламыг нэвтрүүлээгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Хятадын шахалтаар Тайвань Далай ламыг нэвтрүүлээгүй

Хятадын шахалтаар Тайвань Далай ламыг нэвтрүүлээгүй

Олон улсын шашны эрх чөлөөний форум тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 1-ний хооронд болж өнгөрчээ. Буддын шашинтны тэргүүн 14-р Далай лам уг уулзалтад оролцох гэсэн боловч Тайванийн Ерөнхийлөгч Цйа Инг Вэй түүнийг улс руугаа нэвтрүүлээгүй гэж “Radio Free Asia” сайт мэдээлсэн байна. Далай ламаас гадна Уйгарыг төлөөлж буй идэвхтэн Рэбияа Кадийрийг ч  Тайвань руу нэвтрүүлээгүй гэнэ.

Харин Тайванийн талаас уг мэдээллийг эрс няцаан, Далай ламаас визний хүсэлт ирээгүй гэж мэдэгджээ.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вэй өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж, энх тайван, тогтвортой байдлын талаар яриа хэлэлцээ хийхийг хүсч буйгаа илэрхийлж байсан ба ажиглагчдын үзэж буйгаар Далай ламыг дээрх чуулганд оролцуулаагүй нь Хятадын дарамт шахалтаас эмээсэн хэрэг ажээ.

Эх сурвалж: RADIO FREE ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж