С.Эрдэнэ: Ардчилсан нам хүн амын хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ | News.MN

С.Эрдэнэ: Ардчилсан нам хүн амын хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ

С.Эрдэнэ: Ардчилсан нам хүн амын хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ

С.Эрдэнэ: Ардчилсан нам хүн амын хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ

Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулах сургалт сурталчилгааны үндэсний III аян 11 дэх аймагтаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн иргэдэд үзэл баримтлалаа таниулах сургалт явуулж, орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтыг хийж байна.

Тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэнээс өөрөөр иргэдийн орлого нэмэгдээгүй болохыг орон нутгийн иргэд хэлж байлаа. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт Улаанбаатараас ялгаагүй өндөр байгаа гэлээ. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах эрх баригчдын амлалт биелэхгүй байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаа ч сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил огт хийгдэхгүй байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш татаж байгааг хэлж байна. Ардчилсан нам засаглаж байх үед хийгдсэн бүтээн байгуулалтаар орон нутгийн хөгжлийн ажил зогссон гэлээ. Хийгдээд явж байсан бүтээн байгуулалтыг тэнд нь зогсоож, хийгдсэн ажлыг нь арчилж хамгаалах тал дээр ч анхаарч ажиллахгүй байгаа тухай орон нутгийн иргэд хэлж байсан юм.

Дорнговь: Дорноговь аймгаас говийн аймгуудын сургалт уулзалт эхэлсэн юм. Дорноговьчууд намын удирдлагуудад өнөөдрийн бодит амьдралын талаар учирлаж байсан юм. Орон нутагт намчирхах үзэл газар авч, төрийн албаны халаа сэлгээ хэрээс хэтэр ч байгааг Дорноговьчууд хэлж байлаа. Мөн дээр нь ажлын байр бий болгох бодлого үгүйлэгдэж байна гэлээ. Орон нутагт ажлын байр, иргэдийн орлого нэмэгдүүлэх хамгийн бодит боломж болдог ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сангийн хөрөнгөөс эрх баригчид өөрсдөө авч идсэн үйлдлийг нутгийн иргэд шүүмжилж байлаа. Иргэдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажил хийгээгүй атлаа үнэ тогтворжуулах бодлого ч явуулахгүй байна. Мах, гурил будааны үнэ шатахууны үнийн өсөлтийг дагаад өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэлээ.

Говьсүмбэр: Ажилгүй иргэдээ үнийн өсөлтөөр далайж буй эрх баригчдын үйлдлийг Говьсүмбэрчүүд ч шүүмжилж байлаа. Орон нутагт ядуурал улам бүр газар авч байхад эрх баригчид 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээл, 10 сая долларын авлига аваад сууж байгаад нутгийн иргэд бухимдалтай байгаагаа хэлж байсан юм. Орон нутгийн үйлдвэрлэгчдэд их мөнгө хэрэггүй. 1-2 сая төгрөгтэй байхад өрхийн бичил безнис эрхлэх боломж байдаг тухай хэлж байсан юм. Банкны өндөр хүүд дарамтлуулж байгаа тэтгэврийн хөгшид, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид хариуцлага хүлээхгүй байгаад гайхаж буйгаа нутгийн иргэд хэлж байсан юм.

Мөн иргэдийн зүгээс хүний хөгжил, тэр дундаа боловсрол, аятай тухтай орчинд амьдрах боломжийг хангаж өгөх чиглэлд хэрэгжиж буй бодлого хангалтгүй байгааг хэлж байлаа. 19 мянга гаруй хүн амтай Говьсүмбэрчүүдэд халуун усны газар нэг ч байдаггүй гэлээ. АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, “АН цаашдаа хүн амын хөгжлийн цогц бодлого явуулах чиглэлд анхаарч ажиллана. Монгол Улсын хөгжил хувь хүний хөгжлөөс хамаарна” гэсэн юм.

Өмнөговь: Ардчилсан намын үед хийгдэж эхэлсэн зам засварын ажлууд ардын намын үед зогссон тухай Өмнөговьчууд хэлж байна. Гэтэл орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад гурваас дөрөв дахин нэмэгдсэн гэлээ. Төсвийн үр ашигтай зарцуулалт хийгдэхгүй байгаа нь төсөв хэд дахин нэмэгдсэн ч үр дүн гарахгүй байгааг хэлж байна. Дарга нарын тансаглал, үр ашиггүй зарцуулалт нутгийн хөгжлийг хойш татаж байгааг нутгийн иргэд хэлж байгаа юм. Ардчилсан намын үед хийгдэж байсан бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогыг говь нутагт үргэлжлүүлвэл хөгжих боломж байгаа тухай ч хэлж байсан юм. 2012-2016 онд Ардчилсан намын хийж эхлүүлсэн Өмнөговийн баруун сумдыг чиглэсэн замын ажил 80 км хүрсэн байдаг. Гэтэл эрх баригчид замын ажыг 80 кмээс цааш үргэлжлүүлээгүйг нутгийн иргэд хэлж байлаа.

Уул уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөхийн хэрээр дэд бүтэц, зам тээврийн асуудал байнга хөндөгдөж байна.  Үүний уршгаар байгаль орчин доройтож байгааг хэллээ. Энэ мэт уул уурхайг тойрсон зам тээвэр, байгаль орчин, усны хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц бодлого үгүйлэгдэж байгааг Өмнөговьчууд хэлж байна.

Дундговь: 3 жил болж байхад эрх баригчид Дундговь аймагт нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй гэлээ. Эрх баригчид өөрсдийн тансаглалд зориулсан зүйлээс өөрөөр иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил хийхгүй байсаар сонгуулийн жилтэй золгох гэж байгааг иргэдийн зүгээс хэлж байсан юм. Мөн иргэдийн гар дээр авч буй цалин, орлого нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй атлаа татвар нэмэгдүүлэх замаар зарлагыг өсгөж байгаа нь эрх баригчдын амлалт эсрэгээрээ хэрэгжиж байгаагийн илрэл болж байна. Үүний дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бусад орон нутгийн адил Дундговьчуудын өмнө ч тулгамдсан асуудал болж байгааг хэлж байсан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГНаранхүү 2019-06-10 202.55.184.194

Дэмжиж бна улс орныг Ардчилсан нам аварна гэж боддог шүү тэтгэвэрийн нас НД шимтгэл ХТ хууль зэргийг буцааж байранд нь тавих талаар мөрийн хөтөлбөртөө орууулах мөн Намын байранд олон нийтийн санал хүсэлт авах утас ажлуулах хэрэгтэй бна худал хуурмаг мэдээллээс эмээх хэрэггүй эрч хүчтэй байгаарай шинэ залуу хүмүүсээ улс төрд түлхүү оруулах хэрэгтэй та бүхэнд амжилт хүсьe

Avatar

Зочин 2019-06-10 203.91.115.38

Ene buzar uvgun g**** gahai melhii 2 s tursun bha unendee gun iliirtsen enduurtsen anduursan a*******n umhii hulgach adgiin huur dee eniig zaawal budaj ***h heregtei dee udam sudraar ni huis temtreh heregtei yaaraltai uter turgen davarsaar davarsaar 70 n davhart amidaraa buluulah tavilantai tembuutei uvgun hulgaich puzduuunii hoshnogo

Avatar

Амьтан 2019-06-10 202.9.45.170

Эрдэнийг муулаад байгаа хүмүүс мөнгө аваагүй болохоор уурлаад байна уу. Зарим нь мөнгийн авчаад муулаад байгаа юм биш биздээ

Avatar

МоАХ жинхэнэ гишүүн 2019-06-10 202.55.188.44

Мөнгөөр үнэлдэг хэн бэ ийм л болохоор бодол чинь богинохон байгаа даа МИНИЙ ХУВЬД ЭРДЭНЭ БОЛОН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙГ ДЭМЖИХГҮЙ

Avatar

Orgil 2019-06-10 66.181.186.36

Za ta nar ter 2012-2016 ond ediin zasag suiruulcheed yuun khun amiin khugjil 1400 bsan dollar iig 2016 ond ta nar 2400 bolgoo biz dee. Ter erdenet uildver ene ter gej zavaarch bj. Tegcheed khun amiin khugjiliig yarina genuu!!!! Khol ochij solior. AN sunu

Avatar

Dorj 2019-06-10 120.17.126.2

Niigmiin hoog s***r Erdene bitgii ungas ald

Avatar

ха хаха 2019-06-10 202.179.31.75

Үзэл баримтлалаа толгойлж байгаа нөхөдүүд нь ч мэдэдгүй байж юугаа заадын

Avatar

АН гишүүн 2019-06-10 202.126.88.221

АНыг Эрдэнэ ван сүйрүүлж байна даа. Хайран нам

Avatar

Зочин 2019-06-10 202.9.42.241

Лу.Болд Одоо МАНАН-гийн хамгийн том бааз суурь АН болчихлоо.

Avatar

иргэн 2019-06-10 192.82.66.152

АН зөв ярьдаг боловч зарим зүйл дээр хэт туйлшрах юм.Сар тэмцэнэ гэсэн хаачив.Юу болов таг болчих юм даа.Ингэж тэмцэл хийхгүй.Үр дүнгүй ярьдагаа боль АН-хан.Ийм маягаар АН 2020 оны сонгууль хүргэвэл МАН-тай хамт арчигдана шүү.Тууштай үр дүнтэй тэмцэж төр түмнээ авараач АН-хаан.

Avatar

mongol 2019-06-10 103.80.210.129

Ene nuhur uneheer teneg hum yumaa. Ta nar odoo hezee ch itgehgui ee

Avatar

Зочин 2019-06-10 192.82.64.93

2020 hutulbur chn u bolson be ehnii yum duusga

Avatar

Иргэн 2019-06-10 202.21.124.18

Одоо АН, МАН юу ч гэж ярьсан мань нь дотроо "… сайхан үлээж байна даа .. " гэж л боддог болсон шүү дээ.

Avatar

Зочин 2019-06-10 66.181.168.199

Солиорно биз! Монгол хүн хэд ч билээ дээ, адилхан юм бас яриад бас гөрж байсан биз дээ!

Avatar

Зочин 2019-06-10 103.111.68.3

ҮХСЭН ХАТСАН ЦОГЦ БОДЛОГО,,

Avatar

Амар 2019-06-10 202.179.27.218

МАНАН мафийн а**с төлөөлөгч бах С.Эрдэнэ хол очиж х**

Avatar

Зочин 2019-06-10 202.21.107.71

Чи өөрөө х**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж