“Токио 2020” паралимпийн наадмын эрх олгох пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Нидерландын Хертагенбош хотод зургадугаар сарын 3-9-ий өдрүүдэд боллоо. 52 орны 292 тамирчин рекурв /70 м/, компаунд /50 м/ төрлүүдэд өрсөлдөж шилдгүүдээ тодруулав.
Монгол Улсаас “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, цэц мэргэнээ сорьсон юм. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд “Рио 2016” паралимпийн наадамд оролцсон А.Анхбаяр болон Н.Мөнхбаатар, А.Амарбаясгалан, эмэгтэй харваачдаас “Рио 2016” Паралимпийн наадмын шагналт дөрөвдүгээр байрын эзэн Б.Оюун-Эрдэнэ нар багтаж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө.
Манай тамирчид рекурв 70 м-т өрсөлдсөн бөгөөд хувийн харваанд шилдэг 16-д үлдсэн. Харин холимог багийн төрөлд А.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж, эхний харваанд гоц мөргөж, Польшийн багийг 5:3-аар хожиж шилдэг наймд үлдсэн юм. Манай харваачид дараагийн харваанд ОХУ-ын хүчирхэг багтай өрсөлдөж, 5:4-өөр ялагдан тэмцээнээ дуусгалан. Холимог багийн төрөлд ОХУ-ын баг түрүүлж, Итали, БНСУ мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Багийн харваанд нийт 20 орны баг өрсөлдсөн.
Пара байт харвааны ДАШТ-ээс АНУ, БНСУ, ОХУ, Итали, БНХАУ зэрэг орны тамирчид “Токио 2020” Паралимпийн наадмын эрхээ авчээ.
Холбоотой мэдээ