Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Амартүвшинг томиллоо | News.MN

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Амартүвшинг томиллоо

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Амартүвшинг томиллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж, уг тогтоолоор ажлыг зохих журмын дагуу хүлээн авч, банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд үүрэг болгов.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөсөө банкны үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж газар, хэлтэс, албадын захирлуудтай уулзалт зохион байгуулж ажлаа шуурхай эхлүүллээ.

Г.Амартүвшин Хас банкны Ерөнхий захирлаар 2014-2019 оны 6 сар хүртэл, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Ерөнхий захирлаар 3 жил ажилласан. Мөн  Казахстан Улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр ажиллаж байв. Түүнчлэн ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт эрчим хүчний томоохон төслүүдийг хариуцан ажиллаж байсан. Дотоод гадаадын банкны салбарт 20 орчим жил ажилласан туршлагатай.

Бельги Улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн бизнес удирдлагын магистрын зэрэгтэй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Туяа 2019-06-07 43.242.243.113

АМАРТҮВШИН чадварлаг, мэргэшсэн өндөр боловсролтой хүн. БАЯР ХҮРГЭE.\nЭх орныхоо төлөө үнэнч шударга ажиллана гэдэгт итгэлтэй бнаа.\nХэзээ ч бусдад битгий автагдаарай.\nУРАГШАА.

Avatar

zamdaan 2019-06-07 202.9.42.14

Manai tagnuul gadnii tagnuuliig davraahgui ee

Avatar

Зочин 2019-06-07 66.181.190.39

Хас банкруу хөрөнгө татах вий …Сайн хяналт тавих хэрэгтэй .Хас үнэндээ маш муу менежмэнттэй банк шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж