“Бөртэ” хамтлагийн клипэнд Н.Айшолпан охин тогложээ

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

“Бөртэ” хамтлагийн клипэнд Н.Айшолпан охин тогложээ

“Бөртэ” хамтлагийн клипэнд Н.Айшолпан охин тогложээ

Ардын язгуур урлагийн анхдагч хамтлаг болох “Бөртэ” хамтлагийн “Алтай” хэмээх шинэ уран бүтээл олны хүртээл болоод эхэлжээ. Энэ уран бүтээлийг чимж, Казах түмний төлөөлөл болсон дэлхийд алдартай бүргэдчин Н.Айшолпан охин аавын хамт тоглосон байна.

"The Eagle Huntress" киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг хоёр жилийн өмнө хүртсэн билээ.

“Бөртэ” хамтлагийн анхны "Говь" хэмээх уран бүтээл одоо ч эгшиглэж, клипийг нь үзсэн олон жуулчдад Монгол орноо сурталчилсаар байгаа. Тэгвэл энэ сайхан уран бүтээлийн үргэлжлэл болгож, есөн жилийн дараа “Алтай” хэмээх клипийг олон түмэндээ хүргээд буй нь энэ юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж