Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардлаа

Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг шаардаж иргэд өнөөдөр /2019.06.10/ жагслаа. Тэдний зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг  МАН-ын УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт цагдаа ард иргэдтэйгээ хамтарч гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлнэ, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгана гэж заасан ч эсрэгээр нь хэрэгжүүлж байгаа, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд авсан гэж үзэж байгаа юм байна.

Түүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж, шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад,

Монгол Улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Монгол улсын иргэн бүр гэмт халдлагаас хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй. Үндсэн хуулиар тунхагласан энэ эрхийг хамгаалах үүргийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан тушаалтны хувьд хүлээдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 5 асуудлаар гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байна. Энэ талаар Ц.Нямдорж өөрөө УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Ц.Нямдорж УИХ-аас батлагдсан хуулийг засаж Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож УИХ-ын даргын албан тушаалаас огцорч байсан. Монголын төрийн түүхэнд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож огцорсон анхны хуульч. Тэр Эрүүгийн хуулиас гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “хулгайлж” авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтануудад хуулийн цоорхойг санаатайгаар үүсгэж “өршөөл” үзүүлэв. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хөндсөн УИХ-ын гишүүнийг энэ асуудлыг ярих юм бол амь насанд чинь аюултай шүү гэж ил тодоор дарамтласан. Энэ бол Хууль зүйн сайдын хувьд байж болохгүй үйлдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр санал ирүүлээд удаж байна. Тэр “хав” дарж, хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Тэр үнэхээр “Хуулийн мэргэшсэн хулгайч” болжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Захиргааны хэргийн шүүхийн харъяалалаас Засгийн газрыг гаргах асуудлыг санаачлан хөөцөлдөж, хууль батлуулан Эрх зүйт төр, Үндсэн хуулиар тунхагласан засаглалын эрх мэдлийн тэнцвэртэй байдлын эсрэг үзэл санаатай, эрх мэдэлд дурлагч Хууль зүйн сайд гэдгээ тод харуулсан. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч, энэ алдааг залруулж байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүүхэд Н.Анхбаяр нь Австрали улсад Элчин сайдаар томилогдож байна, Н.Анхбаяр нь төрийн сангийн зээлээр Шинэ Зеланд улсад сурч, Эрдэнэт үйлдвэрт хоёр  тэрбум төгрөгийн шахаа хийж байсан нь илэрсэн, Ц.Нямдорж би Эрдэнэт үйлдвэрийн захиралтай ярьж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, төрийн мөнгөөр тансаг зэрэглэлийн Лeксус 570 маркийн шинэ машин авч, тансаг зэрэглэлийн орон сууцанд ашиглалтын хөлсийг нь төлөөд амьдардаг, салбарын сайд байж хоригдлуудаар хувийн сууцаа бариулсан, хувийн сууцыг нь барьж байсан хоригдол унаж амь насаа алдсан, ЖДҮ-ийн зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийг хэзээ ч уучлахгүй гэж ярьж байсан ч өнөөдөр өмгөөлөн хамгаалагч нь болсон гээд ашиг сонирхлын ноцтой зөрчил, ёс зүйгүй үйлдэл олон удаа гаргаж, олон удаа худал ярьж байсаныг бид мартаагүй. Тэр худал, хуурмаг, ашиг сонирхлын зөрчлийн мөнхийн “боол” болоод удаж байна.

2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид хуульч эмэгтэй амь насаа алдсан явдал нийгмийн цочроосон. Тус яамны харьяа Хил хамгаалах Ерөнхий газрын Увс аймаг дахь хилийн 0311-р ангийн байлдагч Э оргож амиа хорлосон, мөн Зам тээврийн яаманд хүний амь нас хохирсон ноцтой гэмт хэрэг гарсан, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд Цэргийн 336-р ангийн 19 настай байлдагч А амь насаа алдсан, Нийслэлийн томоохон дүүргийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан ажлын байрандаа халдлагад өртсөн, УИХ-ын гишүүн агсан төрийн ордонд амь насаа сэжигтэйгээр алдсан, Увс аймгийн цагдаагийн газрын хоёр алба хаагч бага насны хүүхэд хүчирхийлсэн гээд Монгол Улсад онц хэрцгий гэмт хэрэг удаа дараа гарч байна. Хамгийн ноцтой нь хүний амь нас ноцтойгоор эрсдэх явдал Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага, төрийн алба, тусгай хамгаалалттай газар, цэргийн ангид сүүлийн үeд байнга давтагдах болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн шоу хийсээр ирлээ.

УИХ-ын гишүүд ч Хууль зүйн сайдын ажлаа хийхийг түүнд удаа дараа сануулж байв. Тэрээр гэмт хэрэгтэй тууштай тэмцэх биш, харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэмт хэрэгтэн, ялтанаас уучил гуйж жүжиглэсэн, Төрийн ордонг шүүхийн танхим болгож хувиргасан анхны Хууль зүйн сайд болж, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэв. Хуульчид нь Хууль зүйн сайдаа танихаа болив.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж