Монголын соёлын өдрүүд Санкт-Петербург хотноо эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Монголын соёлын өдрүүд Санкт-Петербург хотноо эхлэв

Монголын соёлын өдрүүд Санкт-Петербург хотноо эхлэв

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Монголын Соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа Оросын ууган театруудын нэг, уран барилга, дуу, хөгжмийн төгс дуугаралт, хэв жаягийн хадгалалт, түүх, алдараараа дэлхийд гайхагддаг Капелла театрын Их концертын танхимд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ёслол төгөлдөр эхлэв.

Соёлын өдрүүдийн арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ гурван жилийн тэртээ Санкт-Петебург хотод Улаанбаатар хотын Соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулж байсныг дурдаад “Монгол Улсын эрх чөлөө,тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой”-н жилд өмнөх соёлын арга хэмжээнийхээ түвшинг ахиулж Монголын соёлын өдрүүдийг анх удаа зохион байгуулж буйг тэмдэглэхэд  таатай байна. Энэхүү арга хэмжээнүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, гар бичмэл, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд болон урлагийн тоглолтууд зохион байгуулагдана. “Гэгээн Петрийн хот” хэмээн хүндэтгэгдсэн, дэлхийн соёлын нийслэлүүдийн нэг Санкт-Петербург хотод монголын билэг тэмдэг болсон Морин хуурын чуулгын бүрэн бүрэлдэхүүнд суурилсан энэхүү концертоор манай соёлын арга хэмжээ эхэлж буйд талархалтай байна хэмээн хэлэв.

Соёлын өдрүүдийн нээлтийн ёслолын ажиллагаа, хүндэтгэлийн концертын дараа Монгол Улсын Шадар сайд  Ө.Энхтүвшин дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Рерихийн гэр бүлийн улсын музейд зочилж “Улаанбаатар хот ба Рерих нар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж