Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Капитрон банкнаас нийт салбар, нэгжүүдээр дамжуулан хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяныг 2019.05.20-ноос 2019.06.07-ны өдрийн хооронд зарласан.
“Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн аяны хүрээнд хүүхдийн хадгаламжид 100,000-с дээш төгрөгийн хийсэн хүүхэд бүрийг урамшуулж, орлогын дүнгийн 50,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрх олгосон. Улаанбаатар хотын харилцагч хүүхдүүдийн урамшуулалд 2019.06.08-ны өдөр “Өргөө” кино театрт энэ зуны хүүхдийн хит “Алладин” киног үзэх тасалбар байсан бөгөөд тус үзвэрийн үеэр сугалааны азтанууддаа тодруулсан юм. Урамшуулалт аяны хүрээнд Капитрон банкны орон нутгийн салбар нэгжүүдээс 4, Улаанбаатар хотоос 8 нийт, 12 хүүхдийг тодрууллаа.
Аяны азтануудыг дансны дугаараар нь хөндлөнгийн мэдээлэл технологийн байгууллагуудаар шалгагдсан “Lottery” програмаар тодруулж үйл явцыг Капитрон банкны фейсбүүк хуудсаар live хийж шууд дамжуулсан юм. Азтануудын мэдээллийг ЭНД-с үзнэ үү.
Урамшуулалт аян болон жилийн 14.2% хүүтэй “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн талаар Капитрон банкны өөрт ойрхон салбар нэгжээс, мөн лавлах төвийн 1800-2020 дугаараас авна уу.
Капитрон банкны урамшуулалт аянд оролцсон нийт харилцагч хүүхдүүддээ талархал илэрхийлэхийн ялдамд бүх хүүхдүүддээ шалгалтаа амжилттай өгч, зуны амралтаа зугаатай өнгөрүүлэхийг хүсье!
Ухаалаг ирээдүйн зүгт – Капитрон банк
Холбоотой мэдээ