Монгол Улсын бодлогын болон институцийн үнэлгээ сайжрав | News.MN

Монгол Улсын бодлогын болон институцийн үнэлгээ сайжрав

Монгол Улсын бодлогын болон институцийн үнэлгээ сайжрав

Монгол Улсын бодлогын болон институцийн үнэлгээ сайжрав

Дэлхийн банк группын Хөгжлийн бодлогын холбоо (IDA)-ноос бодлогын болон институцийн үнэлгээг жил бүр хийдэг. Тус үнэлгээгээр Хөгжлийн бодлогын холбооны гишүүн орнуудын ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого, институцийн тогтолцоонд үнэлгээ өгч, хөгжлийн тусламжийг үр дүнтэй ашиглаж чадах эсэх талаарх мэдээллийг өгдөг байна.

2018 оны бодлогын болон институцийн үнэлгээний үр дүнгээр Монгол Улс 3.4 гэсэн үнэлгээ авч, үнэлгээ хийгдсэн улсуудын дундаж (3.2)-аас өндөр, өмнөх 2 жилээс үргэлжлэн сайжирсан дүн гарлаа. Манай улсын хувд тус үнэлгээ 2017 онд 3.3, 2016 онд 3.2 байв.

Манай Улсын хувьд үнэлгээ ийнхүү сайжирч, өндөр гарахад жендэрийн тэгш байдал, хүний нөөцийн чадавхижуулалт зэрэг нийгмийн хүртээмжтэй байдалд чиглэсэн бодлогоос гадна мөнгөний болон ханшийн бодлогын хэрэгжилт, төсвийн болон санхүүгийн удирдлагын чанар чухал түлхэц үзүүлснийг тайланд онцолжээ.

Үнэлгээний дэлгэрэнгүй задаргааг дараах хүснэгтээс харна уу.

Кластер тус бүрийн дунджийг тооцохдоо тухайн кластерт багтах үзүүлэлтүүдийн утгыг тэнцүү жигнэж тооцсон.

CPIA-ын ерөнхий үзүүлэлтийг 4 кластерийн дунджийг ашиглан тооцсон.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-10 124.44.20.30

Үнэн үү? Монгол улс өрийн дарамтаараа дэлхийд тэргүүлсэн гэлүү? Өрсөлдөх чадвараараа сүүлээсээ 2-3-р байранд жагссан гэлүү? Элэгний хорт хавдраар дэлхийд 2-р байранд ордог гэлүү? Амиа хорлолтоороо дэлхийд бас л дээгүүр байранд байдаг гэлү? Өдөр бүр хүний амь нас эрсдэж, хүний эрх ашиг хохирч, охид эмэгтэйчүүд хүчирхийлүүлж байгаа гэлүү? Ийм л мэдээг телевиз, олон нийтийн сайтаар Монголчууд бидэнд байнга, тасралтгүй, маш тодорхой, дэлгэрэнгүй мэдээлж байгаа биз дээ?

Avatar

зочин 2019-06-10 66.181.170.82

manai ulsiin hugjliin bodlogiin asuudal mash muu bgaa. WB saikhan tarhi ugaaltiin unelgee hiijee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж