Ховд аймгийн ОБГ-ын онцлогийг харуулсан үзмэрүүд дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Ховд аймгийн ОБГ-ын онцлогийг харуулсан үзмэрүүд дэлгэгдлээ

Ховд аймгийн ОБГ-ын онцлогийг харуулсан үзмэрүүд дэлгэгдлээ

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ.

Энэ удаа Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд Олон ястны өлгий нутгийн онцлог, Онцгой байдлын газрын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл,  гар урлал,  амжилт,  алдрыг танилцуулсан 100 орчим нэр төрлийн үзмэр дэлгэгдээд байна.

Үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж