ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ.
Энэ удаа Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ.
Үзэсгэлэнд Олон ястны өлгий нутгийн онцлог, Онцгой байдлын газрын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл, гар урлал, амжилт, алдрыг танилцуулсан 100 орчим нэр төрлийн үзмэр дэлгэгдээд байна.
Үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ