НИТХ: Гурван дүүрэгт 17 хороо нэмэхээр шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

НИТХ: Гурван дүүрэгт 17 хороо нэмэхээр шийдвэр гаргав

НИТХ: Гурван дүүрэгт 17 хороо нэмэхээр шийдвэр гаргав

НЭМЭЛТ: 15.10 НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн  11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх зэрэг гурван дүүргийн хороодын хэсэгчлэн хувааж, нийтдээ 17 хороо нэмэх шийдвэр гаргасан байна.  Тодруулбал, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг  өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр  хэлэлцэн  Сонгинохайрхан дүүргийн  11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байх шийдвэрийг НИТХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталсан байна. 


Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтай нь Сонгинохайрхан дүүрэг. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийг анх 1992 онд 20 хороо, 115 мянган хүн амтайгаар байгуулсан бол өдгөө 32 хороо, 300 гаруй мянган хүн амтай болон өргөжжээ. Энэ мэт байдлаас шалтгаалан нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, хороодын тоог нэмэх асуудал хоёр жилийн  өмнөөс  холбогдох байгууллагын хэмжээнд хөндөгдөх болов.

Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан шинээр 17 хороог байгуулах, есөн дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар болжээ. 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг  өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр  хэлэлцэн  Сонгинохайрхан дүүргийн  11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтож, уг асуудал Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг асуудал дэмжигдсэн байна. Улмаар өнгөрсөн пүрэв гаригт  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар /НИТХ/  хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах  асуудлаар хуралдсан ч түр хугацаагаар завсарлага авсан. Тэгвэл  өнөөдөр /2019.06.10/ НИТХ-ын ээлжит  XXV хуралдаан болсон боловч хэвлэл мэдээллийн байгууллагад хаалттайгаар хуралдлаа. 

НИТХ-ийн хуралдаан яг одоо үргэлжилж байна.

ЭНЭ БОЛ УЛСТӨРЖИЛТ БИШ

Хурлын завсарлагааны үеэр НИТХ-ын дарга Р.Дагва “Иргэдээс төрийн үйлчилгээг хүргэх хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх талаар маш их санал гомдол ирдэг. Нийслэлийн хүн ам сүүлийн 20-оод жилийн дотор гурав дахин нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүртээ 350 орчим мянган хүн амтай. 350 мянган хүн ам гэдэг дунджаар тооцвол дөрвөн аймгийн хүн амтай тэнцэнэ. Улаанбаатар хотын нэг хороо дунджаар 7000 хүн амтай байхад дээрх хоёр дүүрэгт 10 мянгаас дээш хүн амтай хороо олон байгаа. Тэгэхээр  нийслэлийн дүүргүүдийн зохион байгуулалтыг өөрчлөх, хороодын тоог олшруулах явдал зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ бол улстөржилт биш. Хамгийн эцсийн зорилго нь иргэдэд хүрч байгаа төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх. Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, иргэдийн тэгш эрхийг хангах үүднээс хаана амьдарч байгаагаасаа үл хамааран ижил хэмжээний төрийн үйлчилгээг хүртэх эрхтэй гэсэн зарчмын дагуу ажиллаж байна” гэв. 

Нөгөө талаасаа   сонгууль дөхсөн энэ үед дүүрэг хуваах асуудал нь улс төрд ашигтай байдал үүсэх магадлалтай гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Үүнээс гадна дүүргүүдийг хувааснаар хүн амын бичиг баримтыг солихоос эхлээд зардал ундарч өгнө.  Бодит нөхцөл байдал дээрээ улс орны амьдрал хэцүү, эдийн засгийн хувьд хүндхэн байгаа энэ үед дүүргийг хоёр хуваах нь цаг зав барсан ажил хэмээн  үзэх иргэд ч олон  байгаа гэнэ.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж