Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Роналдугийн тэврэлт

Европын хөлбөмбөгийн холбооноос анх удаагаа зохион байгуулсан Үндэстнүүдийн лигийн тэмцээний аваргын төлөө Португалын шигшээ баг өөрийн талбайдаа Голландыг хожиж, ялалт байгуулсан билээ. Ням гаригт /2019.06.09/ “Драгау” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын өмнөхөн Португалын шигшээ багийг автобустай явах үеэр “Кристиану Роналду намайг тэврээч” гэсэн бичигтэй цаас барьсан хөвгүүн зогсч байжээ. Роналду хүүг харсаны дараа автобусыг зогсоож, хүүгийн хүслийг биелүүлсэн байна.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг шүтэгч хүү энэ жил 11 настай бөгөөд цус багадах өвчтэй нэгэн аж. Хүү өөрийн хүслээ биелүүлж, дэлхийн алдарт Роналдутай зургаа авахуулсан байна.  Кристиану Роналду өмнө нь өөрийг нь шүтдэг хүүхдүүдийг баярлуулж, гэнэтийн бэлэг барьж байсан. Тэгвэл энэ удаагийнх өчигдөр өндөрлөсөн Үндэстнүүдийн лигийн тэмцээний үеэр боллоо.

Ч.ШАРХҮҮ

Эх сурвалж: https://galpost.com/cristiano

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж