Ким Жон Ун генералаа махчин загасанд өгсөн үү?

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун генералаа махчин загасанд өгсөн үү?

Ким Жон Ун генералаа махчин загасанд өгсөн үү?

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөртэй нь тэрсэлсэн албан тушаалтнуудаа хэрцгий аргаар шийтгэж, цаазалдаг талаар мэдээлэл олон удаа гарч байсан. Түүнийг саяхан төрийн эргэлт хийх гэж оролдсон нэгэн генералыг махчин пирана загасаар дүүрэн аквариум руу шидэж, цаазалсан тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Түүний аквариумд Бразилаас авчирсан хэдэн зуун пирана загас байдаг гэнэ.

Их Британийн тагнуулын эх сурвалж “Ким Жон Уны дэглэм айдас дээр тулгуурладаг. Тэр өөрийнх нь эсрэг зогссон хэн бүхнийг олны нүдэн дээр аймшигтайгаар тамлан хөнөөдөг. Ингэснээр түүний өөдөөс сөрөх бөх зүрхтэй хүн гарч ирдэггүй” хэмээн хэлсэн бол өөр нэгэн нэрээ нууцалсан эх сурвалж “Ким Жон Ун хэрцгий балмад аллагыг улс төрийн зэвсэг болгон ашигладаг. Махчин пирана загас бол түүний сонгодог аргуудын нэг” хэмээжээ.

Энэ мэтчилэн түүнийг өөрийнх нь үгнээс зөрсөн албан тушаалтнуудаа зэрлэг балмад аргаар шийтгэж, өөрийн дэглэмийг тогтоодог гэсэн мэдээлэл дахин дахин гардаг. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын сүүлээр Ким Жон Ун Ханойн хэлэлцээр бүтэлгүйтсэнд буруутган өндөр албан тушаалын хүмүүсийг цаазалсан гэж хэвлэлүүдээр мэдээлж байсан ч тэрхүү мэдээллээс тун удалгүй Ким Жон Ун цаазлуулсан гэх хүмүүстэй хамт тоглолт үзээд сууж буй дүрс бичлэг Хойд Солонгосын хэвлэлүүдээр гарсан юм.

Эх сурвалж:THESUN, IRISHPOST, DAILYSTAR

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж