"Өнөр бүл"-ийн галд өртсөн хүүхдийн бие сайжирчээ | News.MN

"Өнөр бүл"-ийн галд өртсөн хүүхдийн бие сайжирчээ

"Өнөр бүл"-ийн галд өртсөн хүүхдийн бие сайжирчээ

"Өнөр бүл"-ийн галд өртсөн хүүхдийн бие сайжирчээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хүүхэд асран хамгаалах “Өнөр бүл” төвийн байранд  гал гарсны улмаас 78 хүүхэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд / ЭХЭМҮТ/ хүргэгдсэнээс хэвтэн эмчлүүлсэн 13 хүүхэд өчигдөр /2019.06.09/ эмнэлгээс гарчээ. Харин нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа учраас эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсанхолбогдох албаны хүмүүс хэлж байв.

Угаарын хийд хордсон учраас Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн биеийн байдал сайжирч өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн гэж Яаралтай тусламжийн тасгийн Тусламж үйлчилгээний зохицуулагч эмч Б.Бат-Амгалан хэлэв. Тэрбээр “Манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн хүүхдүүд угаарын хордлоготой байсан. Насны хувьд харилцан адилгүй. 4-18 насны хүүхдүүдээс эмчилгээ хийлгэх шаардлагатай 13 хүүхэд хэвтэн эмчлүүлж биеийн байдал нь сайжирсан учраас өчигдөр эмнэлгээс гарлаа. Бидний зүгээс хүүхдүүдэд бүх төрлийн шинжилгээг хийж, хордлого тайлах, шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн. Эрчимт эмчилгээний тасагт эмсчлүүлж байсан хүүхдийн бие сайжирч, өнөөдрөөс энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

Онцгой байдлын алба хаагчид гал түймрээс 17 хүүхдийг гаргаж, есөн хүүхдийг Яаралтай тусламжийн төв болон Цэргийн төв эмнэлэгт, хоёр хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.  Энэ тухай НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайханаас тодруулахад “Гал түймэр асрамжийн газрын хоёр давхарт буюу хүлээлгийн танхимд гарсан. Хүүхдүүдийн өрөө галд өртөөгүй, хүлээлгийн танхим дахь  буйдан хивс сандал, ширээ зэрэг шатсан байгаа юм. Ямар учраас гал гарсныг урьдчилан хэлэх боломжгүй. Долоо буюу  14 хоногийн дараа галын дүгнэлт гарна. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Гал түймэр гарсан хоёрдугаар давхарт байрлаж байсан 40 орчим хүүхдийг ЭХЭМҮТ-д урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Мөн таван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн. Тэдний гурав нь утаанд хордож, нэг хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн, нэг хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна” хэмээв.

Галын үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвд 11 хүүхэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авснаас нэг хүүхдийн бугалгын яс гэмтсэн бол өөр нэгэн хүүхэд өсгийндөө гэмтэл авсан байна. Ийнхүү анхан шатны тусламж үзүүлсний дараа хүүхдүүдийг ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн аж.

“Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 12-18 насны 70 орчим хүүхэд байсан аж. Гал өглөөний 09.30 цагт гарсан тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 3 км замыг туулан 09:45 цагт очжээ. Нэмэлтээр  09:48 цагт Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар 8 алба хаагч, 2 автомашинтай очсон бол дахин нэмэлт хүч авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай очиж галыг  13.40 цагт бүрэн унтраажээ.

Одоогоор тус төвийн хүүхдүүдийг цэцэрлэгийн байр руу нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж