О.Баасанхүү: АН-ыг хүчтэй сөрөг хүчин болгохын тулд нэгдэж байна | News.MN

О.Баасанхүү: АН-ыг хүчтэй сөрөг хүчин болгохын тулд нэгдэж байна

О.Баасанхүү: АН-ыг хүчтэй сөрөг хүчин болгохын тулд нэгдэж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах талаараа өнөөдөр /2019.06.10/ мэдээлэл хийлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичгээ хүргүүлсэн. Албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй  хамтран ажиллаж, АН  бүлэгтэй болж хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт бий. Тухайн гишүүн нам, эвслийн бүлэгт нэгдсэнийг нь УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлах үүрэгтэй. Тиймээс МАХН-ны гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байгаа юм. Нэгдэх болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт УИХ-д Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Мөн суудалгүй намуудын зүгээс Ерөнхийлөгчид хандан  Үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн. Энэ нь сөрөг хүчин сул байгаа учраас Ерөнхийлөгчид хандсан гэж ойлгож байна. Тиймээс УИХ-д хүчтэй сөрөг хүчин гаргах ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, 2016 оны сонгуулийн Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгч, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг, АН-ын  есөн гишүүнийг гаргаж УИХ-д бүлэг байгуулах эрхийг нь, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр улстөрчид сонгогчдоо сонсохгүй байна. Жишээлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг МАН авсан хэдий ч ард түмнээсээ асуухгүй, өөрсдийнх нь эрх гэж ойлгоод байна. АН-ыг бүлгээрээ дамжуулан хяналтаа тавьж, ард түмний өмнөөс бүлгийн байр сууриа илэрхийлж бай  гэсэн боловч АН-ын гишүүдийн асуудлаас үүдэж бүлэггүй болж сөрөг хүчингүй болсон учир миний бие нэгдэж хамтдаа сөрөг хүчний байр сууриа илэрхийлье гэж бодсон. Сонгууль болтол маш олон асуудал яригдана, энэ үед сөрөг хүчин хүчтэй байх ёстой” гэсэн юм.

Мөн тэрбээр “Манай намын  гишүүд намайг дэмжиж, баяр хүргэе гэж мессеж ирүүлж байна. Намын даргын хувьд мөнхийн дарга байх мөрөөдөлтэй. Бидний маргаан одоогоор Улсын дээд шүүх дээр байгаа” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-10 202.21.108.93

erdenetiinhen ene teneg ymiig zailuulaachee ! dandaa shantaaj hiij yvna

Avatar

Зочин 2019-06-10 66.181.161.85

жорлондоо орждээ

Avatar

ИРГЭН 2019-06-10 103.212.116.74

БААСАНХҮҮ ОЧИХООР ХҮЧТЭЙ БОЛЧИХ ЮМ БИЗДЭЭ…….ЭНЭ ЗАЛУУ БҮХИЙЛ МУУ ЧАНАРЫГ ШИНГЭЭЖ АВДАГ ХУВЬ ТАВИЛАНТАЙ ЮМ ШИГ САНАДААД БАЙДАГ…..ЗАЛУУ ХҮН БАЙЖ ЯАГААД ИНГЭЖ БУРУУ ТЭТГЭЭД ..БУРУУ АВИРЛААД БАЙГААГ ХЭЛЭХ ХҮН БАЙВАЛ САЙНСАН.

Avatar

Irgen 2019-06-10 107.77.214.214

Bathuug hen alsniig medchihsen tsuun hunii neg Hsmgaalalt haij bgaa bh

Avatar

Зочин 2019-06-10 66.181.178.77

Sahal Erdenebilegiiin l buunii nohoi sh dee. Naana shudrag dur esgene, tsaana mungu haana bna tend oroltsood yavahiig khusne. Yagaad ch oligtoi khun bish

Avatar

Тэр 2019-06-10 139.5.217.43

Тэр мартаж ээ

Avatar

Зочин 2019-06-10 202.179.24.100

"БИ АН-Д ОРОХГҮЙ, АН БҮЛЭГГҮЙ БОЛСОН НЬ САЙХАН БАЙНА"
өчигдөр ярьснаа өнөөдөр мартаад сайхан байна

Avatar

ЗОЧИН 2019-06-10 103.9.90.52

МУИХ -ын тухай хууль.2016,01.26. Шинэчилсэн найруулга. 26-р зүйл. УИХ дахь нам/ эвсэл/-ын бүлэг. 26.2.Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор дэвшиж сонгогдсон гишүүн орно.

Avatar

ZOCHIN 2019-06-10 103.57.95.154

Asar ih mungunii hoin garsan shiidver

Avatar

Зөв 2019-06-10 180.149.96.90

ЗӨВ

Avatar

Агаа нь 2019-06-10 202.21.109.144

Зөв албан ёсны бүлэг болж хүчтэй сөрөг хүчин болж ажиллахгүй бол олонхи дүлий годил мэт загнаж байна. Сонгогч түмний дуу хоолой сонсогдохгүй байна

Avatar

a 2019-06-10 202.179.27.218

МАНАН-гийнхан нэгдэлгүй яахав.Ороо нь ороогоороо,жороо нь жороогоороо гэж энэ.

Avatar

Иргэн 2019-06-10 202.9.43.195

Ийм хүмүүсийг Улс төрийн я***н гэдэг нэр томъонд хамруулдаг байсан одоо больсон уу? Цаашид явуургүй л байдаг юм шигээ…

Avatar

Зочин 2019-06-10 59.153.112.50

Зөвөө дэмжиж бн!

Avatar

ман 2019-06-10 49.0.212.4

Тэр мөнхийн даргыгаа л мөнх бус болговол таарна

Avatar

ХОШИН ШОГ ЦААШАА УЛС ТӨР ЮМ АА 2019-06-10 202.9.43.202

О.Баасанхүү: "Би АН-д орохгүй, АН бүлэггүй болсон нь сайхан байна" гэж 2018 оны 12 сард анх АН 2 гишүүнээ хөөгөөд бүлэггүй болж байх үед хэлж байжээ. Энхбаярын оймсноос тасарсан хүү одоо Эрдэнийн юунд хавчуулагдах гэж байгаам бол доо. БӨЛДӨГДҮҮЛЭХ вий дээ.

Avatar

Зочин 2019-06-10 178.196.87.18

Mash zuv

Avatar

zochin 2019-06-10 103.229.122.182

ene nukhur turd bish khuwiin khewshild balaytaj baywal taarakh nukhur bayna daa

Avatar

иргэн 2019-06-10 66.181.161.90

Маш зөв шийдвэр байна.Маш ухаалаг

Avatar

Зочин 2019-06-10 83.23.240.89

Eruul bish bain daa shizoogiin shinz temdeg todorhoi haragdaz bn

Avatar

zochin 2019-06-10 103.229.122.182

ene er balaytaj ugluu duu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж